Монголын тамирчид хүрэл медалийн төлөөа барилдана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 08

Чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээнд оролцож байгаа манай тамирчдын   хүрэл  медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно. Дэлхийн шилдэг найман баг уригдсан энэхүү тэмцээнд Монголын баг хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон байна.

Монголын баг хэсгийн сүүлийн барилдаанаа Украйны багтай хийж 6:2 онооны харьцаагаар ялжээ. “Б” хэсэгт Монголын баг 37, Оросын баг 35, Украйны баг 26 оноо авсан ч Оросын багт манай баг 3:5 оноогоор ялагдсан нь хоёрдугаар байранд орох үзүүлэлт болсон байна.

Шигшээ барилдаанууд

Алтан медалийн төлөө барилдаан: ОХУ - Япон

Хүрэл медалийн төлөө барилдаан Монгол - АНУ

Тавдугаар байрын төлөө барилдаан Украйн - Азербайжан

Долоодугаар байрын төлөө барилдаан Швед –Польш тус тус барилдах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top