Хоёрдугаар сарын 28-ныг ”Хүүхдийн хүчирхийллийн эсрэг өдөр” болгон зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 01

Дөрвөн настай охин төрсөн эцэг болоод хойд эхийнхээ хүчирхийлэл зодуурын дунд амь насаа алдаж нийгмийг цочроолоо. Өчигдөр орой бяцхан охины араас зул өргөх ёслол Чингисийн талбай, Зайсангийн бурхантай хөшөөний дэргэд зэрэг болж өндөрлөсөн. Энэ нь анх удаа хүүхдийн эрхийн төлөө ингэж олноороо нэгдсэн үйл явдал боллоо. “Цагаан цуглаан” -д нийслэлчүүдээс гадна орон нутаг, гадаадад амьдарч буй монголчууд нэгдэж зул асааж, буян үйлдсэн байна. Ийнхүү жил бүрийн 2-р сарын 28-ны өдрийг "ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ӨДӨР" болгон зарлаж, охины араас зул өргөн тэмдэглэж байхаар болов. Хөөрхий охин өөрийн амиар энхрий үрсийг хамгаалах гэж тэнгэрээс илгээгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top