Сар шинийн эхний барилдаанд хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Сар шинийй баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал таван барилдааны нэг болох аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. Уг барилдаанд аймаг цэргийн цолтой нийт 256 бөх зодоглож Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлсэн байна. Харин Архангай аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Ц.Ганзориг үзүүрлэжээ. Тус барилдаанд Аймгийн арслан 76, аймгийн заан 23, аймгийн харцага 32, аймгийн наяин 87, сумын шилдэг заан 38 бөх барилдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top