Их аварга Хакүхо өнөөдөр эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 15

Цагаан сараар Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын хүндэт цолоор энгэрээ мялаана хэмээн дуулдаж буй мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр үдээс хойно  Улаанбаатарт ирэх аж. Их аваргын хөлөглөсөн онгоц 16.20 цагийн үед Улаанбаатарт газардах гэнэ.

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилтыг тогтоож, 33 дахь түрүү хүртсэнээсээ хойш тэрбээр анхны удаа эх орондоо ирж байгаа нь энэ юм.

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх хамгийн дээд амжилтын эзэн болоод буй Их аварга Хакүхо М.Даваажаргал сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг "Бөхийн өргөө"-нд үзэх төлөвлөгөөтэй байгаа. Харин тэрбээр ар талдаа ажил сургуулилт ихтэй байгаа учир  сар шинийн өдрүүдэд Монголдоо байж амжихгүй гэнэ. Дуулдаж буйгаар битүүний өдөр  Япон руу буцах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top