Цагаан сарын цуврал барилдаан маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

“Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан маргааш эхлэх гэж байна.  Цуврал барилдааны хөтөлбөрийг танилцуулж байна.

1.       Өсвөр бөхийн барилдаан

2 дугаар сарын 17-ны 14 цагт

     Бүртгэл 2 дугаар сарын17-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1998.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

2.       Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан

2 дугаар сарын 17-ны 14 цагт

     Бүртгэл 2 дугаар сарын 17-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

3.       Сумын цолтонзалуу 512 бөхийн барилдаан

2 дугаар сарын 14-ний14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын14-ний10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.

4.       Аймагцэргийн цолтой 256 бөхийн барилдаан

2 дугаар сарын 15-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 15-ны 10 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

5.       Улсаймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

2 дугаар сарын 18-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 17, 18-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна   

     Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.

Эрхэм таныг цагаан сарын бөхийн баярт хүрэлцэн ирж, цэнгэн баясахыг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top