Эден Хазард 2020 он хүртэл Челсид зүтгэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Челси клубийн авъяаслаг хагас хамгаалагч Эден Хазард клубтэйгээ 2020 он хүртэл гэрээ байгууллаа. Тэрбээр долоо хоногийн 200 мянган паундын цалинтай, шинэчилсэн нөхцөлтэй гэрээнд ийнхүү гарын үсэг зурлаа.

Хоёр хоногийн өмнө дасгалжуулагч Моуриньогоос сэтгүүлчид “Эдентэй хэзээ гэрээлэх вэ?” гэхэд “Надад шинэ үзэг авах боломж олдвол тэр даруй гарын үсэг зурна” хэмээн хошигносон юм. Ямартай ч энэ улиралд есөн гоол, таван гоолын дамжуулалт өгөөд буй бельги шидтэн гэгддэг Хазард багтайгаа 2020 оны зун хүртэл хамт байхаар болж байна.

Одоо 24 настай тэрбээр 2012 оны зун Францаас Челситэй нэгдэж байсан билээ.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top