У.Мөнх-Эрдэнэ олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 06

Кыргызстаны нийслэл Бишкек хотод нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд болсон боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна.  Уг тэмцээн нь энэ жил 39 дэх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд нийт есөн орны 177 тамирчин өрсөлдсөнөөс манай улсын нийт дөрвөн тамирчин Л.Энхбаатар багшаар ахлуулсан оролцсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.11.67) 2015 оны 02 сарын 06

Жинхэнэ тамирчин юм даа. Зах зээлийн хүнд үед улсынхаа нэрийг тахалж явсан ганц тамирчин. У. Мөнхэрдэнэдээ сайн сйахныг ерөөе.

0  |  0
Top