Л.Эрдэнэчимэг архины тухай хуулийн төслөө дахин өргөн барина

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 05

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд эсэргүүцэж, хууль санаачлагчийн хувьд эргүүлэн татсан. Монгол Улс жилд 120 сая литр архи, шар айраг үйлдвэрлэж байгаа бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн гэмт хэрэг, зам тээврийн осол жил тутам өссөөр байна. Мөн манай улс элэгний хорт хавдар, цус харвалт өвчний үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог, энэ төрлийн өвчний суурь шалтгаан нь согтууруулах ундаа байдгийг тэмдэглэв. Тиймээс Л.Эрдэнэчимэг гишүүн ойрын хугацаанд энэ хуулийн төслийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоотой хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж, тодорхой саналуудыг тусгасны дараа 2015 оны хаврын чуулганд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг дахин өргөн барих болно гэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.111) 2025 оны 03 сарын 13

talarhaj bgaa shu, tamhinii tuhai huuli heregjseneer ik ur dun garsan, bi gehed tamhinaas garsan minii ergen toirond bgaa humuus bas tamhinaas garsan, olon niitiin gazar tamhi tatahgui baina gedeg chin tom soyl shuu. arhinii tuhai huuliig bas hurdan heregjuuleerei.

1  |  0
зүрх судас(202.179.20.100) 2025 оны 03 сарын 13

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 2-р сарын 7-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

1  |  0
Top