МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шатанд тус бүлэг энэ асуудлаар завсарлага авсан юм. Тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хэлэхдээ “УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг гурван Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа. Гэвч эвслийн бүлгээс санал болгосон хуулийн төслүүдийг аль ч төвшинд дэмжихгүйгээр дарж хугацаа алдуулдаг. Тиймээс энэ асуудлыг бүлгийн түвшинд хэлэлцэх шаардлагатай байна" гэснээр завсарлага авсан юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )