УИХ-ын гишүүдийн утсанд нууц мессеж ирдэг “мода” дэлгэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

УИХ-ын гишүүдийн дунд эзэн нь мэдэгдэхгүй мессеж нисдэг “мода” дэлгэрээд байна. Нэг хэсэг нарийн царигийн талаархи мессеж шуугиан дэгдээж Тагнуулын Ерөнхий газрынхан хүртэл шалгасан ч хэн ийм мессеж нисгэсэн нь ард түмний дунд таамаг хэвээрээ үлдсэн. Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүдийн дунд мөн тусгай дугаараас мессеж ирж байгаа талаархи яриа гарчээ. Өөрөөр хэлбэл урт нэртэй хуулийг хүчингүй болгож болохгүй гэсэн утга бүхий мессеж тэдний утсанд ирээд байгаа сурагтай. Хэн ийм мессеж илгээж байгаа нь тодорхойгүй байгаа ч хэн бичсэн нь ойлгомжтой хэмээн гишүүд шивэр авир хийгээд амжжээ. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Д.Арвин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж хоёр жил орчим ажиллаж байгаа юм. Гэвч энэ хуулийн төсөл нэлээд олон гишүүдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа. Тиймээс ч анхны хэлэлцүүлгийн шатанд түр хугацаагаар хойшлуулаад байгаа. 

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top