Оны өмнө Монгол Улс түүхэндээ анх удаа “Номын сангийн хууль”-тай болсон билээ. “Номын сангийн тухай хууль”-ийн дээжийг Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музейд” хадгалуулахаар өчигдөр гардуулан өглөө.
Манай улсад Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн, их, дээд сургуулийн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, ерөнхий боловсролын сургуулийн, албан байгууллагын дэргэдэх, эрдэм шинжилгээний зэрэг нийт 1509 номын сан өдгөө үйл ажиллагаа явуулж байна.
7 бүлэг, 27 зүйлтэй эл хуулиар номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, номын сангийн төрөл, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, уншигчийн эрх хангахтай холбогдсон асуудлыг зохицуулах юм. Мөн номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хүн амд мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарах ба номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )