Хятадын теннисчин Ли На ээж болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Талбайн теннисний шилдэг тамирчин, БНХАУ-ын иргэн Ли На удахгүй ээж болох тухайгаа фэнүүддээ зарлалаа. Хоёр ч удаа гранд слэмийн аварга болсон тэрбээр 2014 онд их спортоос зодог тайлсан юм.

Тэрбээр Австралийн нээлттэй тэмцээний үеэр Род Лавер цэнгэлдэх хүрээлэнд хөгжөөн дэмжигчиддээ үг хэлэх үедээ бие давхар болсон тухайгаа дуулгасан байна.

Өдгөө 32 настай тэрбээр “Деннис бид хоёр аав ээж болно. Удахгүй бидний хувьд хариуцлага нэмэгдэх гэж байна. Энэ мэдээ гэр бүлийнхнийг маань маш ихээр баярлуулсан” гэжээ.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top