МХБХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн суудал одоогоор эзэнгүй байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл МХБХ-ны сонгуульд нэр дэвшигчид тодорсон байна.

Тухайлбал холбооны ерөнхийлөгчийн төлөө НИТХ-ын тэргүүлэгч Г.Ганхүү, “Майнспек” ХХК-ийн захирал Б.Буман-Учрал, ДЦС-5 төслийн удирдагч П.Болд, МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Ганбат нарын дөрвөн хүн нэр дэвшжээ. Түүнчлэн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд дөрөв, Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд нэг, Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд 20 хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top