”Дүнжингаравын хурд” шинийн дөрвөнд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Морь сонирхогчдын анхаарлын төвд байдаг "Дүнжингаравын хурд" уралдааны тов гарсан байна. Өчигдөр орой ММСУХ-ын тэргүүлэгчдийн хурлаар "Дүнжингаравын хурд" уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн дөрвөн буюу 2-р сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтжээ. 

Харин хаврын бүсийн дараагийн уралдаан Дорноговь болон Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 2-р сарын 28 буюу шинийн аравны өдөр зохион байгуулагдах аж.   Энэ мэтчилэн бүсийн уралдаанууд ар араасаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд тухайн тус холбоо зарим уралдааны зохион байгуулалтын талаар Засгийн газарт санал оруулсан байна.

Т.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top