Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул тус байнгын хороог даргалах орны хүнийг томилох асуудал тулгараад байсан. Тэгвэл өчигдөр хуралдсан байнгын хороогоор хэлэлцэгдэж дэмжигдсэн УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн гишүүн О.Баасанхүүг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны даргаар томилох эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Түүний даргаар томилогдох тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболд уншиж танилцууллаа.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )