УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл нуурыг хамгаалах зорилгоор “Хөх сувд” төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тус төслийн талаар Л.Энх-Амгалан гишүүнээс тодрууллаа. Тэрбээр 2012 оны сонгуулиар Хөвсгөл аймгаас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон билээ.
- ”Хөх сувд” төслийн хүрээнд Хөвсгөл нуурийг цэвэрлэнэ гэж байсан. Одоогоор ямар ажил хийж байна вэ?
- Би Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга байхаас эхлэн буюу 2011 оноос “Хөх сувд” төсөл санаачлан эхлүүлсэн. Төслийн хүрээнд нэгдүгээрт, Хөвсгөл нуурыг дэлхийн байгалын өвд бүртгүүлэх, хоёрдугаарт нуураа хамгаалах, гуравдугаарт Хөвсгөл нуурын чиглэлд явагдаж байгаа аялал жуулчлалыг нутгийн иргэдийн оролцоотой хөгжүүлэх, дөрөвдүгээрт нуурыг цэвэрлэх, живсэн машинуудыг гаргах гэсэн үе шаттай ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жил хувиасаа 100 орчим сая төгрөгийн санхүүжилт гаргаад Япон, Канад, Америкийн эрдэмтийн хамтарсан экспидицийн судалгаа хийн нууранд 21 хоног ажилласан. Одоо бидэнд байгаа судалгаагаар өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаад Хөвсгөл нуурт 70 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд нуурыг бохирдуулж болохуйц, шатахуун ачиж явж байсан "НИК", "Шунхлай" компаниудын машин живсэн. Эхний ээлжинд энэ хоёр машиныг гаргах ёстой гэж үзэж байгаа. Энэ хүрээнд бүтэн хоёр жилийн хугацаанд туршилт судалгаанууд хийгдэж байна. Би олон улсын байгууллага, Монголд ажиллаж байгаа Элчин сайдын яамдуудад энэ төсөлд хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Мөн ЮНЕСКО-д Хөвсгөл нуурыг байгалийн өвд бүртгүүлэх өргөдөл, бичиг баримтаа өгсөн. Тун удахгүй ЮНЕСКО-д бүртгэгдсэн цөөхөн байгалийн өвийн нэг болно гэж бодож байна. Цаашдаа ч энэ ажил үе шаттайгаар явна.
- Энэ төсөл хөтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх вэ? Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөөд байна?
- Хөвсгөл аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдсон. 2014 оны долдугаар сарын 12-14-ны хооронд Хөвсгөл нуур руу 40 мянган машин очсон байна. Хөвсгөл нуурын бүс маш эмзэг. Үүнийг хамгаалах нь зайлшгүй бас маш чухал байгаа юм. Энэ жилийн хувьд байрлалыг нь тогтоосон шатахуунтай живсэн хоёр машиныг яаж гаргах вэ гэдэг арга технологуудыг Япон, Канад, Америкийн эрдэмтэдтэй хамтарч хийнэ. Дэлхийн өвд бүртгэх хэлэлцүүлэгүүд болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр энэ төслийг хариуцсан хүмүүс бий. Нууранд живсэн машинуудыг гаргахаас гадна нуурын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниуд байгальд хохирол учруулж байна. Цэвэр, бохир усны асуудлаас эхлээд хүндрэл их бий. Үүнийг шинэ шатанд гаргах зорилгор Азийн хөгжлийн банкны 2.5 сая долларын санхүүжүүлэлттэй төслийг хэрэгжүүлээр ажиллаж байна.
- Шатахуунтай машин нууранд унаад таван жил болж байна гэлээ. Одоо шатахуун нь нууранд асгараагүй юм уу?
- Одоогоор асгараагүй байгаа. Чиргүүлтэйгээ нийлээд 80 тонн шатахуун бий. Тэгэхээр сүүлийн таван жил 160 орчим тонн шатахуун Хөвсгөл нууранд живсэн, бохирдуулах эрсдэл бий болчихоод байна гэсэн үг.
-Нууранд живсэн машинуудыг гаргах ямар технологи байдаг юм бол? Манайд алийг нь ашиглах вэ?
- Шатахуунтай машинуудыг битгий хэл онгоцуудыг гаргаж байсан туршилга дэлхий нийтэд бий. Их олон аргууд байдаг юм байна. Арга бүхэн өөрийн технологитой, технолги бүр өөрийн өртөгтэй. Судалгааны бичиг баримт нь удахгүй бэлэн болно. Түүний дараа ямар аргаар нууранд живсэн машинуудыг гаргах вэ гэдгээ шийднэ. Хөвсгөл нуур оршин байгаа цагт энэ төсөл хөтөлбөр хэрэгжээд явна.
Л.Од

Сэтгэгдэл ( 9 )
УИХ-н гишүүн Энхамгалан Хөвсгөл аймгийн нийт сумдад их ажил хийж байгаа залуу Түүнд ард иргэд маш их баярлаж байгаа Даваасүрэн гишүүн юу хийгээд хаагуур яваад байнаа Сонирхож байна
Shunxlai nik -s mongiig ni garguulax estoi ?!!!!!!!!!!! N
Saihan bileg gegchiin shunaliin uut, nugeliin uut ni yaasan duurdeggui ovoo arvin ed ve he he yadarsan irgediihnee halaasiig suilj,tatvaraar daramtlaad hanahgui tomiinbileg ve
Saihan bileg gegchiin shunaliin uut, nugeliin uut ni yaasan duurdeggui ovoo arvin ed ve he he yadarsan irgediihnee halaasiig suilj,tatvaraar daramtlaad hanahgui tomiinbileg ve
Yaasan ih mongotei erhem be? Ene ih mongonoosoo huurhii ani emen deer togtoj yavaa /erhten suulguulsen humuus/ 300 hunii emend ni handivlaj hamtragch Saihanbilegiinhee nugliig baga bolov nimgej boloh uu?! Ingej 300 hun bolood tednii ar geriinhen uurd bayarlah bolnoo. Bas huuhdiin emneleg barihad hagasiig ni handivlaval ireedui hoich ue tani ineeh bolnoo ?Es tegvees ta ovchin zovlon nirvegdsen huuhduud dund 300 hunii sharil dund amidrah bolnoo
Yaasan ih mongotei erhem be? Ene ih mongonoosoo huurhii ani emen deer togtoj yavaa /erhten suulguulsen humuus/ 300 hunii emend ni handivlaj hamtragch Saihanbilegiinhee nugliig baga bolov nimgej boloh uu?! Ingej 300 hun bolood tednii ar geriinhen uurd bayarlah bolnoo. Bas huuhdiin emneleg barihad hagasiig ni handivlaval ireedui hoich ue tani ineeh bolnoo ?Es tegvees ta ovchin zovlon nirvegdsen huuhduud dund 300 hunii sharil dund amidrah bolnoo
Шунхлай, НИК зэрэг компануудаас нь гаргуулах ёстой шүү дээ! Үүнийг Хөвсгөл нуурийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хариуцаад шүүхдэх хэрэгтэй!!!!
ter ih munguur hawi oiriin zuulcnii baaziig nyylgeed holduulj ereg dagyy hamgaalalttai bolgood hynd yzyylhed cewerhen baingiin haruul tai bolgoj boldoggyi um baihdaa
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮