МАН-ын бүлэг Төсвийн байнгын хорооны хуралдаанаас тав хоногийн завсарлага авлаа. Учир нь МАН-ын бүлгийн гишүүд улсын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьд хүргэхийг дэмжихгүй байгаа юм. Мөн "Чингис" бондын 1,5 тэрбум долларыг юунд, хэрхэн зарцуулсан талаарх дэлгэрэнгүй тайланг ил гаргахыг шаардаж байгаа. Тиймээс энэ асуудлаар завсарлага авч байгаа аж.
Л.Од

Сэтгэгдэл ( 0 )