АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн 20 орчим гишүүнийг чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Ардчилсан нам Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах болсон талаар тус намын дарга З.Энхболд мэдэгдсэн. Гүйцэтгэх зөвлөлийг УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээр сэлгэхээр болсон байна. Ингэснээр Гүйцэтгэх зөвлөлийн 20 орчим гишүүд тус зөвлөлөөс чөлөөлөгдөх аж. Тухайлбал АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон зарим агентлагийн дарга нар, аймгуудын төлөөллүүд чөлөөлөгдөх аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top