Парламентад суудалтай бүх улс төрийн нам Шинэчлэлийн Засгийн газарт хамтрахдаа өрийн таазыг нэмэхгүй гэдэг тохиролцоо хийсэн. Гэтэл АН-ын зүгээс өрийн таазыг 70 хувьд хүргэхээхро УИХ-аар хэлэлцүүлсэн боловч батлагдаж чадаагүй. Өчигдөр орой Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга С.Баярцогт УИХ-ын даргад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг өчигдөр орой өргөн барьсан байна.
Тус хуульд өрийн таазыг 60 хувьд хүргэхээр тусгажээ. Энэ талаар “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг ямар байр суурьтай байгаа талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад “Би сая АН-ын бүлгийн дарга Гарамгайбаатар, Х.Одонтуяа нартай энэ талаар зөвшилцөж ярилцлаа. Одоо С.Баярцогт сайдтай ярих гэж байна. Үдээс хойш бүлгийнхээ гишүүддтэй энэ талаар зөвлөлдөнө. Хэрвээ өрийн таазыг 60 хувь болгоод гадаад зах зээлээс хямд зээл босгож чадвал дэд бүтэц рүү зарцуулахгүй. Эдийн засгийн үр өгөөжөө хурдан өгч чадах төсөл хөтөлбөрүүд рүү өгөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл өрийн таазыг 60 хувь болгоод, хувийн хэвшлийхэнд Засгийн газар баталгаа гаргаад бэлэн болсон төсөлд хөрөнгө оруулна гэвэл ойлголцож болно. Манай улсын өр одоогийн байдлаар ДНБ-ын 55.2 хувьд хүрсэн. Үүнийг 60 хувь болгоно гэвэл 200 тэрбум төгрөгийн зээл нэмж авна гэсэн үг” хэмээлээ.
Л.Од

Сэтгэгдэл ( 1 )
umnukh uruu yaay gej baij boliochee X(