Өрийн таазыг 60 хувь байлгах хуулийн төслийг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Төсвийн тогтвортой байдлын” тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа. Дахин өргөн барьж байгаа уг хуулийн төсөлд төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь тус тус хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.47) 2025 оны 03 сарын 13

за ман- хан та нар өрийн таазыг нэмэхгүй гэж тохирсон учир хамтарч засаг барина гэсэн. одоо хар даа..... :((

1  |  0
Top