Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Энэ хуультай холбоотойгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль урган гарч байгаа. Өмнө нь татварын өршөөлийн хуулиар татвараас чөлөөлсөн, татвараа нуусан зэргийг зохицуулж байсан бол энэ удаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, аж ахуй нэгжээ бүртгүүлээгүй зэрэг олон талын эдийн засгийн агуулга бүхий салбарт өршөөл үзүүлэхээр болсон. Хуулийн ерөнхий агуулга нь өөрийнхөө гаргасан алдаа, хууль зөрчсөн үйлдлээ нэг удаа заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болговол эрүүгийн болон захиргааны хариуцлага, ял зэмээс нэг удаа чөлөөлнө гэсэн санаа. Ингэснээр сайн засаглал бий болж, цаашдын харилцаагаа хуулийн зөрчилгүй явуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Эдийн засаг тэлэхийн хэрээр эдийн засгийн гэмт хэргүүд нэмэгдэж, энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа, шүүхээс ял сонссон хүмүүс ял зэмээс нэг удаа чөлөөлөгдөх боломжтой болох аж. Энэ хууль Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай хамт ойрын хугацаанд УИХ-д өргөн баригдах юм байна.

Сэтгэгдэл ( 12 )
abilaga xeel xaxuulia zogcoogui bol uvch xiigeed nemer alga alibaa ulc oron xogjie gebel zaabal abilaga xeel xauuli alban tsushaaliin shudraga buc tsemtselee zogcooj baij ulc oron zob chigee olno.
zuw heregjuuleh heregtei
zuw heregjuuleh heregtei
zuw heregjuuleh heregtei
zuw heregjuuleh heregtei
zuw heregjuuleh heregtei
zuw heregjuuleh heregtei
zuw heregjuuleh heregtei
Mongol hen ton biznestei baina ter ni toriin erhemuudiin avagai huuhed ah duus ted tomiinhoo hereer tom l tatvar noogdono.uuniigee l bidneer toluulj baigaa hereg.Urtaashaa ene shuu dee
Mongol hen ton biznestei baina ter ni toriin erhemuudiin avagai huuhed ah duus ted tomiinhoo hereer tom l tatvar noogdono.uuniigee l bidneer toluulj baigaa hereg.Urtaashaa ene shuu dee
Ene huuli jiriin bisnest bol neg ih noloolohgui l dee. Medeelel, toriin bolgod oir baidag erhemuudiin avgai huuhed,ah duu nariin toloor iddeg,zavshdag hesegt l heregtei huuli yum. Ard bid bayarlah hereggui ee.