Богд уулын дархан цаазат газрыг улс худалдаж авна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Засгийн газрын даваа гаригийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас  Богдхан уулын дархан цаазат газрыг улсын хэрэгцээнд авах асуудлын талаар мэдээлэл өглөө. Засгийн газрын хуралдаанаас  дээрх асуудлыг судлах, дүгнэлт гаргах  Ажлын хэсэг байгуулсан байна.  Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихэссэн нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай учир дэд бүтцийг гадагш тэлэх зорилгоор дархан цаазат Богдхан уулын  зарим газрыг улсын хэрэгцээнд авах нь зүйтэй гэж үзжээ. Тухайн газрыг эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгжээс эргүүлэн худалдан авахад гарах зардал, дэд бүтцийг  шийдэхэд гарах зардал, тооцоог хийх  үүрэг бүхий Ажлын хэсгийг бүх нам эвсэл, мэргэжлийн хүмүүсийн  төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Богдхан уулын орчим аялал жуулчлал хөгжүүлсэн дэд хотууд бий болгох, Улаанбаатар хотыг тэлэх хамгийн оновчтой хувилбар  гэж  үзжээ. Ажлын хэсгийг нэгдүгээр сарын 30-ны дотор дүгнэлтээ танилцуулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод үүрэг болгосон байна. Өнөөдрийн   байдлаар Богдхан уужлын ойр орчмын газрын зарим хэсгийг иргэд худалдан авсан бол зарим хэсэг нь тодорхойгүй нөхцөл байдалд байгаа аж. Тиймээс  эхний ээлжинд улсын хэрэгцээнд авч, дэд бүтэц хөгжүүлэн, иргэдийн худалдаж авсан газрыг худалдаж авах,  өөр газраар солих зэргээр   эргэлтэнд оруулах боломжтой гэжээ.

Л.ОД

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dsas(202.21.106.129) 2025 оны 03 сарын 13

uls hedeer zarchihaad odoo mungiin butsaaj uguh yum

1  |  0
зочин(180.235.181.74) 2025 оны 03 сарын 13

Улс ямар мөнгөөрөө авахийн. Боловсон дээрэм л хийх гэж байгаа биз дээ.

1  |  0
bbb(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

hynalt sain tawih heregtei

1  |  0
bbb(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

hynalt sain tawih heregtei

1  |  0
bbb(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

hynalt sain tawih heregtei

1  |  0
bbb(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

hynalt sain tawih heregtei

1  |  0
bbb(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

hynalt sain tawih heregtei

1  |  0
bbb(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

hynalt sain tawih heregtei

1  |  0
bbb(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

hynalt sain tawih heregtei

1  |  0
bbb(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

hynalt sain tawih heregtei

1  |  0
Top