Д.Лүндээжанцан: Би их азтай хүн

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимэдийн нэрэмжит шаналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн “Төрийн эрх мэдлийн хувиарлалт” бүтээлд олголоо. Тус шагналыг УИХ-аас олгож байгаа бөгөөд ийнхүү анхны шагналыг нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хүртлээ.

"Багшийнхаа нэрэмжит анхны шагналын эзэн болсон би их азтай хүн"

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

- 1975 онд Б.Чимэд багш анх "Шүүх прокурорын зохион байгуулалт" гэдэг хичээл орсноос хойш дөрвөн хичээл заалгаж гарынх нь шавь болсон. Миний 40 жилийн хөдөлмөр 20 гаруй ном байна. Тэр дотроос “Төрийн эрх мэдлийн хувиарлалт” ном маань шагнал хүртсэнд баяртай байна. Б.Чимэд багшаар хичээлийг нь заалгаад, хамтарч ажиллаад, эрдмийнхээ ажлыг удирдуулж байлаа. Нэг үгээр хэлбэл, багшийнхаа заавраар, багшийнхаа өвд тулгуурлаж бичсэн номоороо өөрийнх нь шагналыг авлаа. Багшийнхаа нэрэмжит анхны шагналын эзэн болсон би их азтай хүн юм. Миний хамтран зүтгэгч Ардын их хурлын диптатууд, Улсын бага хурлынхны гавьяа гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хуулийг судалж, шинжилгээ судалгаанд суурилсан төрийн байгуулалт, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, эрх зүйн үндэсний тогтолцоо гэсэн бүтээлд олгож байгаа шагнал. Миний энэ ном шалгуурт нь нэлээн дөхөж очжээ гэж бодож байна. Номын борлуулалт ч нэлээн гайгүй байгаа. Номынхоо ашгаас хүн амын орлогын татварт одоогоор хоёр сая төгрөг төлсөн байна. Зургаан сар гаруйн хугацаанд олон нийтэд нэлээн түгэж байгаа юм болов уу гэж бодож байна.

"Үндсэн хуулийн эхийг барихад оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй"

УИХ-ын дарга З.Энхболд

- Хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, Үндсэн хуулийн болон төр эрх зүйн чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхүүлэн дэмжих, эрдэмтэн судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилгоор УИХ ийм шагналыг бий болгосон. Энэхүү шагналаа Монгол төрийн нэрт зүтгэлтэн ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэдийг мөнхжүүлэх зорилгоор бий болгож байна. Энэ хүний Монгол төрийн хууль тогтоох  эрх зүйн үндсийг боловсронгуй болгох Үндсэн хуулийн эхийг барихад оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Тийм ч учраас УИХ-ын шагналаа Б.Чимэдийн нэрэмжит болголоо. Энэ жил УИХ-ын тамгын газарт Д.Лүндээжанцан, Дашням, Мөнхсайхан, Өлзийсайхан, Гангабаатар нарын эрдэмтэн судлаачид бүтээлээ ирүүлснээс Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн “Төрийн эрх мэдлийн хувиарлалт” бүтээл шалгарч нэр хүндтэй шагналын анхны эзэн боллоо. Дараа жилүүдэд энэ шагналын төлөөх өрсөлдөөн улам нэмэгдэж, бүр илүү сайн бүтээлүүд гарахыг ерөөе.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naraa(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

bayr hvrgiy awah ystoi hvn ni l awsan baina gargasan nom bvhen ni sain bvteel boldog shvv

1  |  0
буруу уншигч(202.21.106.132) 2025 оны 03 сарын 13

Б.Чимэдийн нэрэмжит шаналыг авлаа гэнээ

1  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номйын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
бат(202.131.235.234) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе. Авах ёстой л хүн авсан байна. Даанч үүнийг бичсэн сэтгүүлч хувиарлалт, хуваарилалт хоёроо ялгадаггүй яасан ч боловсролгүй нөхөр вэ дээ зайлуул

1  |  0
Top