Өнгөрөгч онд олны анхаарал татсан шуугианы нэг бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дөрвөн сая ам.долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудаснаа гарган тавьсан явдал юм. Энэ ямар учиртай баримт болох, хэнд холбоотой асуудал вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Энэ баримтын талаархи тайлбарыг олон хүн хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээс хүлээж буй. Харин уг баримтыг одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай холбоотой хэмээн таамаг дэвшүүлэгсэд олон байсан билээ. Тэгвэл Д.Дорлигжав АТГ-д Х.Тэмүүжинг хүний нэр төрд халдлаа хэмээн шалгуулах өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс өргөдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )
kkkk
шунал ихэдвэл шулам болдог