Туялзуур сэлэмний “А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 12-нд болно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Монголын туялзуур сэлэмний ерөнхийлөгчийн нэрэмжит насанд хүрэгчдийн “А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 12-нд болно. Тэмцээн ОБЕГ-ын  “Аврагч” спорт хороон дээр болох бөгөөд таван клубын эрэгтэй 47, эмэгтэй 25 тамирчин мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.  Энэхүү тэмцээн нь Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион явуулж байгаа “А” зэрэглэлийн хоёр дахь удаагийн тэмцээн юм.  Эхний тэмцээн нь өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрчээ. Туялзуур сэлэмний холбоо нь A,B,C гэсэн гурван зэрэглэлээр тэмцээнээ явуулж тамирчдын чансааг тодорхойлдог байна. Энэ удаагийн  “А” зэрэглэлийн тэмцээн нь тамирчдын чансаанд өөрчлөлт оруулах тул ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгааг албаны хүмүүс онцолсон.

Э.Уул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top