Төрийн алба хаагчид хууль тогтоомжоо зөрчин улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа тухай мэдээлэл Төрийн албаны зөвлөлд цөөнгүй иржээ. Учир нь өнөөдөр АН-ын ҮЗХ-ны хурал болох юм. Энэ хуралд зарим албан хаагчид оролцох гэж байгаа бололтой.
Тиймээс хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллахыг Засгийн газарт болон төрийн байгууллага, албан хаагчдад тус Зөвлөлөөс анхааруулж албан тоот илгээсэн байна. Төрийн албаны тухай хуулинд зааснаар төрийн албан хаагч нь улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байхыг заасан байдаг. Хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заасан байдаг. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр сууриа илэрхийлэх ёстой юм.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 3 )
ХУУЛИА ДЭЭДЛЭНЭ ШҮҮ АРДЧИЛАГЧИД АА. ЯЛТАНХУЯГ БАЛАЙ Л ХУУЛЬ ХАМААГҮЙ ГЭЖ ТЭНЭГТЭН ДЭЭ
ХУУЛИА ДЭЭДЛЭНЭ ШҮҮ АРДЧИЛАГЧИД АА. ЯЛТАНХУЯГ БАЛАЙ Л ХУУЛЬ ХАМААГҮЙ ГЭЖ ТЭНЭГТЭН ДЭЭ
ХУУЛИА ДЭЭДЛЭНЭ ШҮҮ АРДЧИЛАГЧИД АА. ЯЛТАНХУЯГ БАЛАЙ Л ХУУЛЬ ХАМААГҮЙ ГЭЖ ТЭНЭГТЭН ДЭЭ