Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

Зургаан удаа огцруулах өргөдөл өгсний эцэст Н.Алтанхуяг суудлаасаа буулаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш түүнийг огцруулах тухай яриа улиг болтлоо “тэнэдэг” байлаа. Засгийн газрын ордонд ч тэр, гудамжинд ч тэр Н.Алтанхуягийг огцруулах тухай уриа, лоозон цуурайтдаг байсан ч ингээд огцорчихно гэж бодоогүй хүн олон байна. Н.Алтанхуяг охинынхоо, хүргэнийхээ, зөвлөхийнхөө хэргийг хэрхэн хаацайлж байсан нь “Н.Алтанхуягийг хэн ч буулгаж чадахгүй” гэсэн бодол олонхид нь төрүүлсэн байж. Гэтэл АН-ын зарим гишүүд түүний эсрэг санал өглөө. Ийм зориг гаргахад нь хэн нөлөөлөв гэдэг нийтийн дунд олон янзаар яригдаж байна.

Хэн дараагийн ерөнхий сайд болох вэ? Хэн Н.Алтанхуягийг өвдөг шороодуулж орхив? гэдэгт хэдэн таамаг байна. Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, МоАХ-ны Х.Баттулга,  cпикер З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Мөн Э.Бат-Үүл. Сүүлийнх нь М.Батчимэг.

“Нууц ноёнтон” Д.Дорлигжав   

АН-ын анхны дарга, алтан хараацайнуудын нэг. АН байгуулагдснаас хойш дандаа өндөр албан тушаалд байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноос хойш бүр ч дээгүүр нисэх болсныг анзаарахгүй өнгөрөхөд хэцүү. Тэр АН-ын даргаас гадна Батлан хамгаалахын сайд, Эрдэнэт үйлдвэрийн захирал, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга байсан. Одоо Монгол Улсын Ерөнхий прокурор. Түүнийг Н.Алтанхуягийн орыг залгахад үгүй гэх газар байхгүй. Учир  нь, сүүлийн өдрүүдэд Н.Алтанхуягийн эсрэг шидсэн хуулийнханы “чулуу” түүний гараар л дамжсан гэж олон хүн үзэж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн өлсгөлөн зарласан нь Н.Алтанхуягийн зохион байгуулсан хэрэг гэж харагдуулах “драма”-ыг албаар тавьсан эсэх нь одоохондоо тодорхойгүй.  Тэр Ерөнхийлөгчийн заавраар ажилладаг гэх яриа байнга гардаг билээ. Улс төрчийн хувьд 55 нас гэдэг бол “ид” үе. Тиймд Д.Дорлигжавын нэр тэргүүн фронтод.

“Тэмцэгч” Х.Баттулга

Нам дотроо нам байгуулсан Х.Баттулга ардаа хүчирхэг багтай. Н.Алтанхуягийг огцорсон үйл явдалд түүний хувь нэмэр багагүй. Түүнийг Ерөнхий сайд байтугай Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадах хүн гэж үнэлдэг. Төмөр замын цариг гээд бас бус асуудлаар Н.Алтанхуягийг байнга “гөвдөг” байлаа даа. Ерөнхий сайдын  суудал түүнд лав өндөрдөхгүй. Гэвч, гэвч түүний эсрэг санал өгөх олон дайсан намын дотор ч бий, гадна ч бий.

Спикер З.Энхболд

АН дотор хамгийн хүчтэй, нөлөө бүхий улс төрчдийн нэг. Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж эхэлмэгц түүний нэр хамгийн түрүүнд дуулдаж эхэлсэн. Гэхдээ эрхэм спикер өөрөө Ерөнхий сайдын албан тушаалд очихгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Харин ирэх сонгуульд бэлдэхийн тулд АН-ын дарга болохыг үгүйсгэх аргагүй. Н.Алтанхуягийг огцруулахад З.Энхболдын "Шонхор" фракцынхан арвин үүрэг гүйцэтгэлээ.

“Цэвэр улс төрч” Л.Гантөмөр

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр бол одоогийн парламент дотор  нэр нь сэвтээгүй цөөн улс төрчийн нэг. Японд боловсрол эзэмшсэн тэрбээр хариуцсан салбартаа олон шинэчлэл хийж байгаа. Улс төрийн хов живээс холуур, ажлаа хийсээр явдаг түүнийг Ерөнхий сайд болно гэхэд гайхах ба харамсан эсэргүүцэх хүн байхгүй л болов уу. Цөөн хэрнээ хүчтэй үг дуугарчихдаг түүнд Ерөнхий сайдын “ноён нуруу” байдаг шүү.  Өрсөлдөөн ихтэй албан тушаалд ийм хүний нэр өнөөдөр яригдаж эхэллээ.

“Гар, хөл” Ч.Сайханбилэг

Ч.Сайханбилэг бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газрын халуун тогоонд байсан хүн. АН, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цээжээрээ л “урсгана”. Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газрын одоогийн бодлогыг тэр хэвээр нь үргэлжлүүлье гэвэл Ч.Сайханбилэг бас нэгэн хувилбар. Гэхдээ АН-ын жирийн гишүүд болон олон нийтийн дунд түүний нэр хүнд сайнгүй. УИХ-ын гишүүн болгоод гэр хорооллыг цахимжуулна, интернет сүлжээнд холбоно гэсэн “үлгэр”-ийг олон дахин сануулах хүн олон. Мөн “Талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан” гэгчийг байгуулна гэсэн нь сайдын суудалд дарагдаад “лөөлөө” болсон доо. Гэхдээ үүнээс илүү Ч.Сайханбилэгийн хаалттай, хахир байдал олны дургүйцлийг төрүүлдэг болов уу.

“Ганцаараа” Р.Амаржаргал

Ерөнхий сайдын суудалд “хоромхон” хугацаанд ч гэсэн залраад авсан Р.Амаржаргал. Тэр бол Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд. Түүнийг сайн эдийн засагч гэж үнэлэхийн зэрэгцээ намынхаа буруу бодлогын эсрэг зогсож чаддаг “эр зоригтой” гэж үнэлэх нь бий. Гэвч Р.Амаржаргалын “фен”-үүд намын нөхөд, өндөр албан тушаалтнууд дунд цөөн. Ард түмний саналаар Ерөнхий сайдыг сонгодог байсан бол тэр багагүй санал авна. Бүр сонгогдох ч боломж бий. Даан ч тэр нам дотроо “ганц дайчин” юм даа. Дээр нь Р.Амаржаргал УИХ-ын суудлаас бууна гэж намыхнаа сандаргахдаа Ерөнхий сайдын албанд санаархаагүй гэдгээ мэдэгдэж байв.

Э.Бат-Үүл

Сүүлийн өдрүүдэд Н.Алтанхуягийг эсэргүүцсэн байр суурьтай байсан Э.Бат-Үүлийн нэр. Дахин УИХ-ын гишүүн болохгүй гэж аргаа баран хэлж байсан түүнийг засгийн тэргүүн болно гэдэгт итгэхгүй л байна. Түүнд ийм хүсэл байхгүй л болов уу. Намынхан нь санал гаргаж, түүнийг нэр дэвшүүллээ ч Э.Бат-Үүл өөрөө зөвшөөрдөггүй.

“Ерөнхийлөгчийн хүн” М.Батчимэг

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр тодорч, тэр л замаараа УИХ-ын гишүүн болсон М.Батчимэгийн нэр сонсогдож байна. Мэдлэгтэй, боловсролтой энэ эмэгтэйн хөдөлмөрч байдлыг намынхан нь үнэлдэг юм билээ. Энэ хоёр жилийн хугацаанд олон нийтэд чамлахааргүй танигдаад авсан. Даанч түүнийг “Ерөнхийлөгчийн хүн” гэдэг гуншин хаана ч дагана. Хэвлэл мэдээллийн тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа хэвлэлийнхнийг боож хаасан заалт оруулсан, түүнийг нь Ерөнхийлөгч өөрийн биеэр хориглосныг хэдэн сэтгүүлчид мартаагүй л байна. АН-ын гишүүд түүнийг дэмжих эсэх нь...?

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 128 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даза(112.72.13.74) 2025 оны 03 сарын 13

Дараагын улс ороныг авч явах хүн Амаржаргал гишүүн мөн шүү дээ

1  |  0
Zochin(96.25.135.109) 2025 оны 03 сарын 13

Batchimeg- ene udaa aznasan ni deer daraagiin eronhiilogch bol ta shvv!

1  |  0
Zovhon(96.25.135.109) 2025 оны 03 сарын 13

X.Battulga bol olhon eronhii said khiigeed yavj chadah chadaltai ,ekh oronch setgeltei tulhtai uls torch, Chingis Khaan deed surguuli dvvrgeegvi gesen bizdee? Ene khvnd baigalaas zayasan gots amidraliin uhaan bhad bid demjih kheregtei! Ene zaluu chadna gedegt itgej bna.

1  |  0
suwd(103.9.90.251) 2025 оны 03 сарын 13

mongoliig hogjuuleh hun odoo uls topd battulgaas oop bhq

1  |  0
bb(103.9.90.251) 2025 оны 03 сарын 13

battulaga l chana

1  |  0
bb(103.9.90.251) 2025 оны 03 сарын 13

battulaga l chana

1  |  0
Zochin(202.72.245.152) 2025 оны 03 сарын 13

Battulgaar yadgiin

1  |  0
Zochin(202.72.245.152) 2025 оны 03 сарын 13

Battulgaar yadgiin

1  |  0
88557014(112.72.13.33) 2025 оны 03 сарын 13

Battulgaas uur hen hiij chaddagiim.Jinhene Mongol tulhtai er Battulgaas uur hen baigaam

1  |  0
Zochin(84.203.35.30) 2025 оны 03 сарын 13

Battulga buurtai shudraga xvn ter chadna

1  |  0
Bi(112.72.13.156) 2025 оны 03 сарын 13

Edgeeriig tus bureer harahad hamgiin asuudalgui, bolomjiin ner devshigch n Lu.Gantumur l yum.

1  |  0
Ghggh(150.129.143.26) 2025 оны 03 сарын 13

32-han nasandaa MU-iin Shadar saidaar ajillaj baisan Dorligjav odoo ESaidiig ineej bgaad hiih blgui. 1990-1992 onii shadar said.

1  |  0
ee halag(103.229.120.252) 2025 оны 03 сарын 13

yajich harsan hoogood bgaa hed dotor ni es hiiheer arai donguuruud ni bn daa. AN. gol lideruudee ingeed hoochihoj bgaa yum. Nogoo ARDCHILAL ni tegeed ene uu. MAN aas ch dor kominustuud yum daa

1  |  0
99111111(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

battulga gishuuniig demjij bna :D

1  |  0
ggg(103.229.122.165) 2025 оны 03 сарын 13

chadah ni l amarjargal shuudee

1  |  0
ok(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

bat tulga gishuuniig demjij bna zov hunee eronhii said bolgoe mongolchuudaa..... :-bd [-X

1  |  0
ok(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

battulga gishuuniig demjij bna mongolchuudaa demjeereei......... zov mongol hunee eronhii said bolgoe

1  |  0
Chimge(112.72.13.24) 2025 оны 03 сарын 13

Amarjargaliig songooroi. Mundag ediin zasagch saun uls turch

1  |  0
Bat(112.72.13.18) 2025 оны 03 сарын 13

Battulgiig demjij bn uhaalag chadvartai hun

1  |  0
Saran(103.229.120.101) 2025 оны 03 сарын 13

Erunhi saidad Amarjargal gishuun yag tohiroh hun shde

1  |  0
Жагаа(150.129.140.83) 2025 оны 03 сарын 13

Фрагц энэ тэр гэлгүйгээр улс эх орноо 1 - рт бодооч , Гуйя.

1  |  0
Nits(80.2.81.173) 2025 оны 03 сарын 13

Battulga ec bolgoooo humuusee

1  |  0
Болд(202.70.44.26) 2025 оны 03 сарын 13

Ганаа сайд чадна нэр цэвэр, нам дотроо нэр хүндтэй, алсын хараатай чадалтай залуу байна лээ

1  |  0
zochin(202.70.44.26) 2025 оны 03 сарын 13

Er ni bol end bgaa humuusees Lu.Gantumur said l erunhii saidiin zangaragtai medlegtei chadvartai haragdaj bna daa

1  |  0
зочин(103.9.91.146) 2025 оны 03 сарын 13

Энд бичигдсэн кандидатуудаас арай дөнгүүр нь Амаржаргал, Батчимэг, Баттулга, Дорлигжав л харагдаж байна. Эдийн засаг, аж ахуй мэддэг, зөв имижтэй, эерэг дүр төрхтэй, харьцангуй нэр цэвэр. Гантөмөр мэтийн хамранд нь баас түрхсэн мэт яравгар нөхдийг хэзээ ч хүлээж авахгүй. Ард түмэн зөвхөн ард түмний төлөө цохилох зүрхтэй ЕС-ыг л хүлээж байна. Сайн хүн олж тавихгүй бол АН төдийгүй, Монгол тэр аяараа хямарна шүү. Одоо бол 1990 он биш, 2000 он биш...

1  |  0
ннн(103.9.91.146) 2025 оны 03 сарын 13

Яг үнэндээ АН-д Алтанхуяг, Фортуна тэргүүтний элгээр нь хэвтүүлсэн эдийн засгийг өөд нь татаад гадна, дотныхонтой хэл амаа ойлголцоод явчих эдийн засгийн боловсролтой, дипломат арга барилтай лидер байна уу гээд харахаар үнэндээ торох хүн харагдахгүй байна аа. Яг энэ цаг үед макроэдийн засгийн зангилаа асуудлаа том зургаар нь зөв харж эдийн засгийн зөв шийдэл гаргаж чадах хүн л хэрэгтэй. Улс төр-эдийн засаг 2-ийг ялгаж салгах хэрэгтэй. Хувийн болоод фракциудын ашиг сонирхолыг ор тас мартах хэрэгтэй. Одоо бол алдах эрхгүй цаг үе. Улс орны эдийн засаг маш хүнд байна.

1  |  0
Иргэн(150.129.143.244) 2025 оны 03 сарын 13

Намаа 3 сонгуульд зохион байгуулж ялуулсны бялуунаас УИХ гишүүн болсоноо мартагсдыг намаас хөө. Алтанхуягаас илүү хийх хэн байхыг харж л байя Цаг хугацаа харуулна даа

1  |  0
Lkhagva(150.129.142.210) 2025 оны 03 сарын 13

Урвагчдад АН-д орон зай байхгvй болсон харин Еронхий сайд болох хvн бол яах аргагvй Лу. Гантомор мон боловсролтой аливаад тулширдаггvй хэнийч арга эвийг олоод явчих ухаантай удирдагч шvv... Манайхан дэмжээрэй....

1  |  0
зочин(103.229.121.76) 2025 оны 03 сарын 13

Урвагчдын нэр бас явж байна гэнэ. Урвагчдыг намаас нь хөөнө. Ард түмэн ч ийм урвагчдыг үзэхгүй.Урвагчдын карьер дууссан. Амаржаргал багшилмаар юм донгосдог. Ийм урвагчаар залуу үеийг хордуулж болохгүй.

1  |  0
Ariuguun(103.229.120.114) 2025 оны 03 сарын 13

Amarjargal , Bat-uul , Battulga 3 aas songoh ni zuv baihaa

1  |  0
Н.Алтанхуяг(202.179.20.182) 2025 оны 03 сарын 13

Дэнзэн зүгээр шүү

1  |  0
Зочин(202.179.20.182) 2025 оны 03 сарын 13

Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр нар чадахгүй дээ. Гантөмөр чадваргүй, боловсролыг элгээр нь хэвтүүллээ шүү дээ. Сайханбилэг Алтанхуягын фракц бас шадарлаж байсан тул түүний хор гүйх байх. Батчимэг хэр юм болдоо. Амаржаргалаас ахиц шинэчлэл харагдахгүй байх гэхдээ алтанхуяг шиг нураахгүй. Баттулга сайн зөвлөхтэй, зөвлөхийн үгэнд сайн орохгүй бол эрсдэлтэй алхам хийх байх. Гэхдээ эрсдэлгүй шинэчлэл гэж үгүй.

1  |  0
Oyun(182.160.41.129) 2025 оны 03 сарын 13

Нэр цэвэр чадварлаг хүн бол Амаржаргал туршлагатай. Бат-үүл дарга ч байсан болно Энэ 2-оос өөр хүмүүс бол но-той. Сайханбилэг худлаа амлалт өгдөг хэцүү хүн.Эдийн засагч хүн л энэ хэцүү цаг үед хэрэгтэй

1  |  0
Irgen(202.5.196.170) 2025 оны 03 сарын 13

GANTUMUR tsever tentver hadgalj chadna, zaluu achaalal daana. Tsag ni irseen.

1  |  0
2 bat saihanshde(31.175.162.169) 2025 оны 03 сарын 13

saihan bileg bol iluu shyy.naad nuhriig hcin zahiin hyn tas zagnaad gargasan shiidveriig n boliuldag.udiig hyrtel turiin suudald yavaa n buunii nohoi shig yavdagtai holbootoi.yavch ene nuhru suuj bolohgyi.harin Batyyl, Battulga 2iig demjij biana.dorlig jav bol avilgaliin jinhen luivarhcin shyy

1  |  0
Иргэн МГЛ(103.229.177.18) 2025 оны 03 сарын 13

багийн тоглолт хийж чаддаг хүн л ажил явуулна. Амаржаргал хувийн тоглолттой, Женко дэндүү гудамжных, Гантөмөр намдаа нөлөө багатай, Дорлиг хэт эдийн засгийн сонирхолтой, Сайханбилэг л боломжийн хувилбар энэ хэд дундаас!!!

1  |  0
Иргэн МГЛ(103.229.177.18) 2025 оны 03 сарын 13

багийн тоглолт хийж чаддаг хүн л ажил явуулна. Амаржаргал хувийн тоглолттой, Женко дэндүү гудамжных, Гантөмөр намдаа нөлөө багатай, Дорлиг хэт эдийн засгийн сонирхолтой, Сайханбилэг л боломжийн хувилбар энэ хэд дундаас!!!

1  |  0
Bibi(112.72.13.156) 2025 оны 03 сарын 13

GANAA uur songolt haragdahgui bna

1  |  0
irgen(124.158.91.33) 2025 оны 03 сарын 13

Yantgar hatan yamband suudaggvi gedgiin Batchimegeer dutaa yu.eronhiilogchiin hvn yum bol gert n ochood togoonii hvn n bolohgvi yu.Amarjargalaas oor aytaihan hvnii ner alga.

1  |  0
s(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

Amarjargal iig demjij bn.

1  |  0
уих(202.131.226.86) 2025 оны 03 сарын 13

амаржаргал

1  |  0
зочин(150.129.141.225) 2025 оны 03 сарын 13

Сайханбилэг, Батчимэг 2 арай дээр юмуу даа. Дролигжав бол хэрэггүй дээ. Увсад, аймагтаа ялж чадахгүй байгаа хүнийг. Өөрийн нутгийнх нь нэг юм хэлээд байнашүү дээ. Амаржаргал бол эдийн засагч байх. Удирдагч байх нь эргэлзээтэй л хүн байх.

1  |  0
12(65.49.68.172) 2025 оны 03 сарын 13

ter talh tarianii une yaj hymdruulahaa meddeg hun heregtei

1  |  0
Тийм(118.70.170.139) 2025 оны 03 сарын 13

Р.Амаржаргал

1  |  0
zochin(150.129.140.7) 2025 оны 03 сарын 13

bugd chadahgvi uhxsnii chin bstchimeg dorlig eoe ard tumniig doromjlood bgaa yumuu haashaa yum be bugd boliooooo

1  |  0
HUNNU - DEEDES(203.194.118.32) 2025 оны 03 сарын 13

MONGOLCHUUDIIN BUH OWOG , DEEDES , TENGER ETSEG , EZEN BOGD CHINGES XAAN, MONGOLIIN BUH XAADUUD ERONHIILOGCHIIN SUUDAL BOLON ERONHII SAIDIIN SUUDAL DEER 1. X. Battulga 2. S. Ganbaatar nariig songosugai gej MONK TENGEREES zarligdaj baina !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
HUNNU - DEEDES(203.194.118.32) 2025 оны 03 сарын 13

MONGOLCHUUDIIN BUH OWOG , DEEDES , TENGER ETSEG , EZEN BOGD CHINGES XAAN, MONGOLIIN BUH XAADUUD ERONHIILOGCHIIN SUUDAL BOLON ERONHII SAIDIIN SUUDAL DEER 1. X. Battulga 2. S. Ganbaatar nariig songosugai gej MONK TENGEREES zarligdaj baina !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
HUNNU - DEEDES(203.194.118.32) 2025 оны 03 сарын 13

MONGOLCHUUDIIN BUH OWOG , DEEDES , TENGER ETSEG , EZEN BOGD CHINGES XAAN, MONGOLIIN BUH XAADUUD ERONHIILOGCHIIN SUUDAL BOLON ERONHII SAIDIIN SUUDAL DEER 1. X. Battulga 2. S.Ganbaatar nariig songosugai gej MONK TENGEREES zarligdaj baina !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
HUNNU - DEEDES(203.194.118.32) 2025 оны 03 сарын 13

MONGOLCHUUDIIN BUH OWOG , DEEDES , TENGER ETSEG , EZEN BOGD CHINGES XAAN, MONGOLIIN BUH XAADUUD ERONHIILOGCHIIN SUUDAL BOLON ERONHII SAIDIIN SUUDAL DEER 1. X. Battulga 2. S. Ganbaatar nariig songosugai gej MONKH TENGEREES zarligdaj baina !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
orgilmaa(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Yag odoo uls toriin tentsvertei baidal emh zambaraagui baidald oruulchihgui ediin zasagaa bosgoj chadah gants hun ni bayartsogt ene hun l buh zangilaa gogtsoog gargaj chadna bodit unen ter daraagiin eronhii said bayartsogt

1  |  0
HUNNU - DEEDES(203.194.118.32) 2025 оны 03 сарын 13

MONGOL TORIIN TAIJIIN SUUDAL DEER 1700 - DEESH ERDEMTEI HUN SUUDAG. [ TAIJ HUNII ONDOR SUUDAL GEDEG NI ODOOGIIN ERONHII SAIDIIN SUUDALIIG HELJ BAINA }. TA NAR HEDEN ERDEMTEI BOLOOD ENE SUUDALIIG BULAATSALDAAD BAINA ???????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
HUNNU - DEEDES(203.194.118.32) 2025 оны 03 сарын 13

MONGOL TORIIN TAIJIIN SUUDAL DEER 1700 - DEESH ERDEMTEI HUN SUUDAG. [ TAIJ HUNII ONDOR SUUDAL GEDEG NI ODOOGIIN ERONHII SAIDIIN SUUDALIIG HELJ BAINA }. TA NAR HEDEN ERDEMTEI BOLOOD ENE SUUDALIIG BULAATSALDAAD BAINA ???????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
HUNNU - DEEDES(203.194.118.32) 2025 оны 03 сарын 13

MONGOL TORIIN TAIJIIN SUUDAL DEER 1700 - DEESH ERDEMTEI HUN SUUDAG. [ TAIJ HUNII ONDOR SUUDAL GEDEG NI ODOOGIIN ERONHII SAIDIIN SUUDALIIG HELJ BAINA }. TA NAR HEDEN ERDEMTEI BOLOOD ENE SUUDALIIG BULAATSALDAAD BAINA ???????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
зочин(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Амаржаргал л чадна бусад нь чадахгүй дээ Дорлигжав чинь Эрдэнэт үйлдвэрийн 800000 ам долларыг луйвардсан хүн шүү дээ Тэхээр ашиг сонирхолын зөрчилтэй Яавч болохгүй

1  |  0
HUNNU - DEEDES(203.194.118.32) 2025 оны 03 сарын 13

MONGOL TORIIN TAIJIIN SUUDAL DEER 1700 - DEESH ERDEMTEI HUN SUUDAG. [ TAIJ HUNII ONDOR SUUDAL GEDEG NI ODOOGIIN ERONHII SAIDIIN SUUDALIIG HELJ BAINA }. TA NAR HEDEN ERDEMTEI BOLOOD ENE SUUDALIIG BULAATSALDAAD BAINA ???????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
инээдтэй(202.72.246.142) 2025 оны 03 сарын 13

хэ хэ хэ, зохион байгуулалттай Баттулга-ын эсрэг коммент дүүрэн байхшив

1  |  0
good(182.160.41.241) 2025 оны 03 сарын 13

batchimegiin nohor n tsever tsusnii hujaa tiim bolhoor bolohgui ee

1  |  0
Amarjargal(202.70.37.230) 2025 оны 03 сарын 13

Battulga l bish shuu, busad ni bol hamaagui Amarjagal l boloh yostoi ym bga ym ugn

1  |  0
аа(202.131.225.2) 2025 оны 03 сарын 13

халтмаагийн Баттулга

1  |  0
Zochin(202.131.227.50) 2025 оны 03 сарын 13

GOMO Saixanbileg

1  |  0
ZOCHIN(202.131.227.50) 2025 оны 03 сарын 13

GOMO Saixanbileg erin said bolvol Mongol uls oron surnee BATTULGA arai mujik bx belguidee

1  |  0
mgl(103.229.123.60) 2025 оны 03 сарын 13

Amarjargal vs battulga

1  |  0
төмрөө байнааа(103.26.192.214) 2025 оны 03 сарын 13

амаржаргал

1  |  0
Чимка(112.72.11.109) 2025 оны 03 сарын 13

Ёоо. Боль боль. Миний элэг тэсэхгүй нь.

1  |  0
Jambal(103.229.122.122) 2025 оны 03 сарын 13

bugd hereggui

1  |  0
bayara(202.126.91.38) 2025 оны 03 сарын 13

amarjargal battulga 2 urvagchaas busad hench yadgiin

1  |  0
Үнэн(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Дорлигжав нь дээрдээ

1  |  0
Үнэн(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Дорлигжав нь дээрдээ

1  |  0
Монгол (202.131.230.218) 2025 оны 03 сарын 13

Яг одоогийн байдлаар бол Амаржаргал хамгийн хэрэгтэй хүн. Туйлдсан ЭЗ-ийг сэргээх мэдлэг чадвар түүнд хангалттай бий. Даанч дээр дурдсан шалтгаанаар тэр ЕС болж чадахгүй л болов уу. Дараагийн хүн нь Баттулга, зангарагтай, мэдлэгтэй, туршлагатай түүнд итгэж найдаж болно гэж олон хүн дэмждэг. Өө нь гэвэл боловсрол муутай гэдгээрээ гологдож магад, түүнээс эх оронч сэтгэлгээтэй түүнийг сонгоход буруутах зүйлгүй. До дарга бол ЕС хийх хэмжээний мэдлэг чадвартай эсэхэд эргэлзэх хүн олон. Гэхдээ түүнд туршлага хангалттай бий. За даа бусад нь ч дээ, дэмий л болов уу, Алтанхуягийн араас орохын нэмэр биз

1  |  0
Ц.ОЮУНГЭРЭЛ(150.129.140.33) 2025 оны 03 сарын 13

САЙХАНБИЛЭГ

1  |  0
До нь дээр(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Дорлигжав л дээрдээ, ажил хийж сурсан хүн

1  |  0
Hezee ch ugui(202.55.191.77) 2025 оны 03 сарын 13

Kh. Battulga Erunhii said bolbol Mongol suirne shuu

1  |  0
H(202.179.20.222) 2025 оны 03 сарын 13

SHAAL HUNDLUN YUM BICHCHIH UU KK, OROS 3IIN SORONZON ZAHIRAL SAID HIIVEL ALAAD HAYACHIHNAA,

1  |  0
ганаа(180.235.187.171) 2025 оны 03 сарын 13

Баттулга л биш бол хэн ч яадгийм тэгээд ч нэг их энэ сайдаасаа илүү юм хийж чадахгүй хийлгэх ч үгүй,улс орноо боддог хүн энэ хүмүүс дотор л лав алга,аль ч намынх ялгаагүй бүгд ард түмнийхээ хөрөнгөнөөс завшиж баяжсан шуналын туламнууд

1  |  0
zochin(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

Amarjargal

1  |  0
ZAILUULAJ CHADSAN N (49.0.129.255) 2025 оны 03 сарын 13

BATTULG LUIVARCHING YUN UNDUR UNELEE BE ZAILUUL HUN CHANARGUIGEER ALDARTAI HUN ARD TUMNEE BODLOO YU

1  |  0
123(202.131.230.202) 2025 оны 03 сарын 13

Battulga bolj alah vii dee. Tegvel jinhen nuur tsarai, shunal tachaalaa ard tumnii nuden deer delgelee l gesen ug. Ene ch tegj medeh hun de

1  |  0
irgen(112.72.13.3) 2025 оны 03 сарын 13

Amarjargalaas oor ediin zasagch , tylagtai hun algaa , Saihanbileg l lav bush uu

1  |  0
чааваас даа(49.0.129.255) 2025 оны 03 сарын 13

АМАРЖАРГАЛЫГ өмнө нь юу хийж гийгүүлсэн юм бэ Харин уснаас яаж хуурай гарахыг л сайн сурсан хүн шүү дээ

1  |  0
b_k(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

Amarjagal bolvol taarna ater henii ch huluund orohgui hun

1  |  0
Trr(202.154.23.6) 2025 оны 03 сарын 13

Battulga bitehguiee humuus yaagaad huniig unguts harj dugnedeg yum boloo hench erunhii said bolood ard tumnii amidral hurfan saijrahgui hemch bolson bas l muu heleed yavna mongolchuud eruusuu l iim

1  |  0
Altanhuyg(103.229.121.151) 2025 оны 03 сарын 13

Dandaa nowshnuud bnadaa shine zaluu hun gargaya AH iihan bi bol Jadamba darga buyu medeelel shuudan hariltsaanii agentlagiin darga ter zaluu ih ym hiij bga sain zaluu bi bol demjih huseltei bainaa

1  |  0
баян(103.229.120.164) 2025 оны 03 сарын 13

АМАРЖАРГАЛ

1  |  0
budda bar(202.55.191.36) 2025 оны 03 сарын 13

ard tumen ard tumen l geed bn songoltiig oorsdoo hiigeed l yavna gej bga ...

1  |  0
nergui(119.40.97.124) 2025 оны 03 сарын 13

Namiin dargaar Z.Enhbold bolno gej bodoj bna, harin eronhii saidad amarjargal bolno

1  |  0
unen shuu(122.201.21.221) 2025 оны 03 сарын 13

toorigduulj baina.erunhii saidaar ajnain baterdene bolno.saihanbileg z.enhbold 2 namiin dargad ursulduud enhbold yalna.baaraggii shuu

1  |  0
wear(112.72.13.150) 2025 оны 03 сарын 13

Dorligjaw

1  |  0
123(112.72.13.225) 2025 оны 03 сарын 13

Амаржаргал нь л арай тулхтай даа. Бусад нь ч мэдэхгүй дээ.

1  |  0
er(112.72.13.150) 2025 оны 03 сарын 13

Shanbileg l bish l bol yahaw de ter dorligjaw bloh yum bishu

1  |  0
1234(103.229.120.174) 2025 оны 03 сарын 13

Battulga bol odoo mongonii shunal n daragdsan bh hj bvteeh bosgoh setgelgeetei yvaa hvn.busad shig mongo vzeegvi humslaj hamj avch karmalah setehvi bhgvi gj bddg.

1  |  0
u zochin(112.72.13.184) 2025 оны 03 сарын 13

Battulga Amarjargal 2iin ali neg Batuul hotiin dargaaraa bhgui bl hotiin ajliig hiij chadah hun bhgui shuu...

1  |  0
1234(103.229.120.174) 2025 оны 03 сарын 13

Battulga gishuuniig gargaj vzeh heregte.ylanguya ter tomor zamiig aj vildverii parkiig hiilgeh n zvite.busad n bl urd omnohtege l adil hvmvvs haragdaj bnda.

1  |  0
ББ(59.85.113.61) 2025 оны 03 сарын 13

Жонхуу Баттулга л биш бол хэн ч байсан яах вэ?

1  |  0
munkhnasan(175.201.2.82) 2025 оны 03 сарын 13

Battulga gishuuniig erunhii said bolgovol ih zugeer yum bolovuu gej bodoj baina~

1  |  0
OOGII(202.179.20.156) 2025 оны 03 сарын 13

BATTULGA GISHUUNIIG ERONHII SAID BOLGOOD UZVEL YAASAN GEJ BODOGDOJ BAINA. TEGEED YARIDAG HELDEG HIINE GESEN YUMUUDIIG NI HIILGEED UZEH L HEREGTEI BUSAD NI CH DE ADILHAN SH DE SAIHAN YARIDAG L GARUUD. MANI HUN HARIN NOM UZEEGUIGEES HUNII ITGEL AVCH CHADDAG HIIJ DAAAJ CHADDAG HUN YUM BOLU GEJ BODOGDOJ BNA. YER NI TEGEHDEE ALI NI GARSAN AMIDRALD NOLOOGUI EE. BUTEEN BAIGUULALT HIIH ZORIGTOI ERMELZELTEI HUN L JAAHAN OORCHILJ MAGAD SHU ZALUUSA.

1  |  0
Zochin(122.201.21.67) 2025 оны 03 сарын 13

Amarjargal gishuunees uur tylhtai hun haragdahgui l bna daa...

1  |  0
Close menu