Монголын шигшээ баг илт давуугаар хожлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Тайвань улсын Тайпей хотноо гурав дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр Макаогийн шигшээ багтай тоглож 86:53 гэсэн харьцаагаар Макаогийн багийг илт давуу буулгаж авлаа.  Манай улсын хувьд эхний тоглолтоо Хятадын багтай хийж 52:66-ийн харьцаатай хожигдол хүлээсэн бол, өчигдөр Тайваний багийг 73:66-ийн харьцаагаар буулгаж авснаар тэмцээний хоёр дахь хожлоо аваад байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top