УИХ-ын гишүүн Г.Уянга ” Барьцаалан зээлдэх үйлчилгээ”-ний тухай хуулийн төсөл өргөн барьлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.11.04/ Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга “Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай” хуулийн төсөл өргөн барилаа.

Иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн, шуурхай хангах үйлчилгээ бол ломбардны үйлчилгээ болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Санхүүгийн зах зээлийн оролцогчид болох банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт салбарт тодорхой зохицуулалт бүхий тус тусын хууль тогтоомжууд үйлчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй төрийн байгууллагууд ч ажиллаж байна. Гэвч энэ зах зээлийн нэг оролцогч болох ломбард буюу барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг эрхлэх этгээдийн үйл ажиллагаа маш дутмаг зохицуулалттай, ямар ч хяналтгүй байсаар байгааг хууль санаачлагч тайлбарлав.

Иймд дээрх асуудлыг шийдвэрлэх, тодорхой зохицуулалтгүй байгаа салбарыг зохицуулалттай болгох, нийгэмд бий болгож байгаа сөрөг үзэгдлийг арилгах хэрэгцээ, шаардлага нь энэ хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл болж байгаа юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top