Б.Хурц хууль бусаар томилогдсон уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

АТГ-ын дэд дарга Б.Хурцыг хууль бусаар албан тушаалд очсон хэмээн иргэн А.Гантамир сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Үндсэн хуулийн цэцэд хандсан ч маргаан үүсгэхээс татгалзсан байна. Иймд үргэлжлүүлэн УИХ-ын  дарга З.Энхболдод  Үндсэн хуулийн  цэцийн маргаан үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгох хүсэлтийг бичгээр, 1111 төвийн утсаар, имэйл хаягаар өгчээ. Харин УИХ-ын даргын туслах  иргэн А.Гантамиртай утсаар холбогдож “Цэц дээр  байгаа асуудалд УИХ-ын  дарга хариу өгөх шаардлагагүй” хэмээн мэдэгдсэн байна. Ийм учраас тэрээр ОХУ-ын Элчин сайдын яаманд Б.Хурцыг ОХУ-ын Аюулгүй байдлын академид эрхзүйч мэргэжил эзэмшсэн эсэхийг тодруулахаар хандахаа мэдэгдлээ. Учир нь тэрбээр АТГ-ын дэд дарга Б.Хурцыг хуульч мэргэжил эзэмшсэн эсэхийг лавлахад Хуульчдын холбооноос сонгон шалгаруулалтад оролцсон тухай мэдээлэл бүртгэгдээгүй байсан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.97.117) 2025 оны 03 сарын 13

Тэр балиар адгуус шиг амьтан Эбэ-ийн захиалгаар л томилогдсон болохоос олон улсад нэртэй гэмт хэрэгтэн шүү дээ, хэзээ нэгэн цагт гор нь гарах байлгүй

1  |  0
Top