Азийн элсний наадамд манай улсын баг тамирчид оролцоно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Өнөөдөр МҮОХ “Пукет-2014” Азийн элсний IV наадамд оролцох баг тамирчидаа үдэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны үеэр наадамд оролцох баг тамирчиддаа Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч амжилтыг хүссэн юм. Тайланд улсын Пукет арал дээр болох энэ удаагийн наадамд нийт 45 орны баг тамирчид өрсөлдөх бөгөөд манай улсын хувьд элсний бөх, сагсан бөмбөг, жиү жицү, кураш бөх, муайтай бокс, самбо бөх, орчин үеийн таван төрөлт, пентак гэсэн спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top