NBA-гийн шинэ улиралын тоглолт өнөөдрөөс эхэлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 29

2014-2015 оны NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын тоглолт манай цагаар өнөөдөр 08:00 цагт эхэллээ. “Бүгд босно уу” уриатайгаар болж буй энэ удаагийн тэмцээнд нийт 30 баг оролцож байгаа. Нээлийн тоглолт 2013-2014 оны аварга аварга “Сан Антонио Спөрс”, “Даллас Маверикс” багуудын хооронд болж байна. Тоглолтыг “Боловсрол” телевиз шууд дамжуулан үзүүлж байна. Мөн NBA TALK групп-ээс нээлтийн хоёр тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top