Т.Санчирын зургийг оюутны лигийн лого болгожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 28

Инчонд болсон Азийн наадмаар манай улсын сагсны шигшээ багийнхан чамлахааргүй амжилтыг үзүүлсэн билээ. Энэ их амжилтын сацуу манай улсын шигшээ багийн довтлогч Т.Санчирын зүг гадны багш дасгуулагч нар анхаарлаа ихээхэн хандуулж эхэлсэн. Түүнд Асашёорюү Д.Дагвадоржоор дамжуулан Япончууд өөрийн улсдаа ирж тоглох санал тавьсан бөгөөд одоогоор шийдэгдсэн асуудал байхгүй.

Тэрээр хэлэхдээ үнэхээр ашигтай гэрээ байгуулчихвал Япон явахад буруудахгүй. Би залуу хүн. Өндөр хөгжилтэй орны баг тамирчдаас сурах зүйл надад их байгаа хэмээжээ.

Мөн Т.Санчирын зургийг манай улсын оюутны лигийн лого болгосон байна. Тамирчны зургийг тэмцээний лого болгож байгаа нь анхных бөгөөд сагсан бөмбөгийн холбооноос ийм шийдвэр гаргасан нь түүнд таалагджээ.

                                                                                       zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.107.58) 2014 оны 10 сарын 30

za manai tsoohon heden Mongolchuudaa muul muul. yu durtaigaaraa muul. hen neg ni sn baivak zaaval neg oo olj haraad muuldag zuvhun manai Mongolchuudiin l zan.

0  |  0
zochin(202.131.247.23) 2014 оны 10 сарын 29

shal teneg amia togoldog gar gantsaaraal amialaal bn bagiin sport bj teriigee mederch togloh hergtei

0  |  0
Top