Н.Алтанхуягийн Засгийн газарт ганцхан “нүдээ олсон” томилгоо бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын даргын сонголт байв. Энэ томилгоо чухам Н.Алтанхуягийн мэдрэмж байв уу, О.Магнайн өөрийнх нь хүсэлт байв уу. Эсвэл зүгээр л хуваарилалт нь ийн таарав уу гэдгийг тааж мэдэх юм алга. Юутай ч ШӨХТГ-ын даргын томилгоо бол ёстой л “нүдээ олжээ” гэдэгт олон хүн эргэлзэхгүй байх. Түүнээс бус өнөөх Тагнуулын газрын даргаар морилсон Б.Ариунсан нар шиг үхсэн амьд нь мэдэгдэхгүй нөхдийн хийдэг ажил бол энэ биш.
Тийм ч учраас О.Магнай энэ албанд ирсэн цагаасаа хойш олон зүйлтэй тэмцэл өрнүүлсэн. Ямартай ч урьд өмнө байгаагүй тулаануудыг тэр нийгмийн талбарт хийсэн. Шуудай нүүрснээс эхлээд нефтийн салбар, банк санхүү хүртэл тэмцэлдсэн. Үр дүнгээ өгсөн нь ч бий, өгөөгүй нь ч бий л байх. Энэ бүгдэд О.Магнай ёстой л нэг дайчин үзэж байна. Ингэх ёстой, маш сайн байна гэх шуугиан нийгэмд давалгаалж байв. Энэ давалгаа намдах тийшээ хандахаар л О.Магнай ахиад нэг давалгаа өрнүүлдэг. Сүүлдээ мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржтой хүртэл ноцсон. Ингэхдээ “Би Дагвадоржийн бяр чадлаас айхгүй” гэж хүртэл хэвлэлээр мэдэгдсэн.
Өнгөрч одож буй хоёр жилийн хугацаанд тэрээр нийгмийн маш олон салбарт тулаан өрнүүлж, өнөөдөртэй золгоход яг л халдах ёстой шүүхийн салбар руу дайрлаа.
Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай өчигдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ “Арилжааны банкуудтай холбоотой хэргээр шүүхэд хандсан ч “Өнгөрсөн хугацаанд шүүгч нар есөн удаа ШӨХТГ-ын эсрэг шийдвэр гаргав. Энэ нь манай байгууллагын цаана хэрэглэгч, олон нийтийн эсрэг шийдвэр гаргасан хэрэг юм. Нэг биш, хоёр биш есийн есөн асуудалд шударга бус хандаж байгаа шүүгч нарыг нэрлэхээс аргагүйд хүрч байна. Анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Батзориг, Адъяасүрэн, давж заалдах шатны шүүхийн шүүгч Тунгалагсайхан, Зоригтбаатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиунбаяр, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүгч Зандраа, Сумъяа, Атарцэцэг, Батсүрэн, Тунгалаг, Мөнхтуяа, Цэцгээ нарын шүүгч нар удаа дараа зохион байгуулалттайгаар ШӨХТГ-ын эсрэг, мөнгө төгрөгтэй аж ахуйн нэгж, компаниудын талд шийдвэр гаргасан” хэмээн шүүгчдийн эгдүүг хүргээд авав.
Шууд утгаараа бол Монгол Улсын шүүхийн байгууллага авлига хээл хахуульд идэгдсэн гэдгийг нийгэмд хэлж өгсөн. Энэ бол түүний эр зориг, хийж байгаа ажлынх нь чиг зорилго яах аргагүй мөн. Тэр үүгээрээ ажлынхаа жанжин шугамыг шуудхан тодорхойлоод зогсохгүй ямар нэгэн буруутай үйл ажиллагаа хийгээгүй хүн гэдгээ харуулсан. Түүнээс бус манай УИХ-ын гишүүд хүртэл ийн зоригтой дуугарч чаддаггүй шүү дээ. Яагаад гэвэл тэд бүгд буруутай зүйл хийсэн байдагт хамаг учир бий. Олны ярьдгаар “но”-той нөхдүүд Хууль тогтоох дээд байгууллагад сууж байна гэсэн үг.
Яагаад ийн бичиглэх болов оо гэвэл манай улсын шүүх засаглал яг ийм байдалтай байгаа нь туйлын үнэн. Урьд өмнө О.Магнайгаас өөр ийн дуугарч байсан ямар ч албан тушаалтан байгаагүй. Тэр ч бүү хэл дээр дурдсанчлан Хууль тогтоох дээд байгууллагынхан ч эгц харж байгаад нэр цохоод хэлчихэж чаддаггүй шүү дээ. Хэзээ миний луйврыг илчилчих бол гэсэн айдас дүүрэн танхим бол УИХ-ын дугуй заал. “АПУ”-гийн Г.Батхүүгээс эхлээд шүүхийхний хараа хяналтад орчихсон нөхөд юугаа хэлэх билээ дээ. Өөрсдөө луйвраа хамтарч хийдэг нөхөд юу ч гэж хэлэх эрх байхгүй шүү дээ.
Тиймээс О.Магнайн энэ үүсгэсэн давалгаа нь эцэстээ юунд хүргэдэг бол гэсэн битүүхэн айдас нийгэмд бий. Айдас байхаас ч яахав, манай шүүх засаглал үнэн үг хэлсэн хүнд дургүй. Түүнд өширдөг, үзэн яддаг. Ямар нэгэн байдлаар шийтгэх, замаасаа зайлуулах гэсэн хандлага байдаг. Үүний нэг жишээ гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж О.Магнайд мэдэгдэл хүргүүлсэн байна лээ. Мэдэгдэлд, шүүхийн шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэж заасныг зөрчиж, шүүгчид нөлөөлөхийг оролцсон гэж үзжээ.
Энэ бол өнөөх шүүх засаглалаар далайлгасан эрх мэдлийн түүчээ эхэлж байна гэсэн үг. Цаашид ямар арга замаар О.Магнайг үгүйсгэх өөр ямар ч арга зам сонгож мэднэ, тэд. Тэгэхээр бултаараа О.Магнайн эр зоригийг үнэлцгээе л дээ.
Сэтгэгдэл ( 22 )
Худлаа шоу хийдэг гар наадах чинь хамгийн эхлээд бүх авто засварын газрын гадаа үнэ тарьфыг нь тавиулаа гэсэн одоо хаа тийм тарьфаа тавьсан засварын газар байна яаг даа харин.................... ..
Энэ хууль тогтоогчид зөв хууль гаргаагүйгээс шүүхийнхэн түүнийг маш мэдрэмжтэйгээр ашиглаж дарга болон мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг нь нууц биш болсон
Шүүхэд итгэхэд хэцүү Тэд нар дарга болон мөнгөтэй хүнд л шийдвэр гаргадаг Төрийн томчуудын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг учраас тэдний цалин маш өндөрөөр тогтоож өгсөн Цалингаа ингэж нэмүүлсэн юм чинь тэдний талд шийдвэр гаргах нь зөв шүү дээ Энэ шудрага бус цалингийн нэмэгдлийн төлөө ард түмэн үгээ хэлэх хэрэгтэй Адилхан төрийн албан хаагчид эд нар шиг цалин авахгүй шүү дээ
Шүүхийг шүүх цаг нь болсон гэдэг яг үнэнтэтгэвэрийн өвөгчүүдээ суулгаачээ. Юуч хийхгүй цалин авч орон тоо бөглөгсөд шүүхэд олон байгаа шүү
монголын нийт иргэдийн 80 хувь магнай даргын талд байгаа шүү яагаад гэвэл энэ хүн ар түмний талд эрсдэл хийн ажиллаж байна шүүдээ,
Za bi ene Magnai gedeg huntei tulj neg uulzaj baisan. Ul butekh nuhur baina bile dee. Olon niit ene hunii talaar sain meddeg uchraas songoogyi baina bile dee Hamriig tsum tsohimoor hergeggui amitan baina bilee
Шүүхийг шүүх цаг болсон.
Шүүхийг шүүх цаг болсон.
Шүүхийг шүүх цаг болсон.
Энэ удаа харин 100% дэмжиж байна. Шүүхийг шүүх цаг болсон.
БААБАР МЭТ НЬ ДАРГА НАРЫН ТАЛД ҮЙЛЧИЛЖ СҮГСЭЛЗҮҮР ГЭЖ НЭРЛЭЖ БАЙГАА Ч АРД ТҮМЭН МАГНАЙН ТАЛД БАЙГАА ШҮҮ МАГНАЙД АМЖИЛТ ХҮСЬЕ
Магнайн эр зоригийг дэмжиж байна
heleh zuilee helj baigaa chamd bayrlalaa Negen ch gesen zobiig erhemleesei
Магнайгийн эр зоригийг үнэлж байна. Ийм зоригтой, шударга үйлсийн төлөө цуцалтгүй тэмцэж байгаа Магнайг бүр олон олноороо дэмжиж, үгээ хэлэх, бичих хэрэгтэй. Манайхан эвлэлдэн нэгдэж тэмцэж чаддаггүйг болохоор иргэдийн төлөө дуугарсан болгоныг төрийн төмөр нударгаар заналхийлдэг аргаа Лүндэндорж хэрэглэж байна.
Монголын шүүхийнхэн бусдын хараат болохгүйн тулд цалин пүүнлүүгээ хэний ч санаанд оромгүйгээр төрөөс нэмүүлж чадсан биздээ. Та нөхдийн хажууд ШӨХТГ-н дарга О.Магнай харин ч нэг жирийн иргэдийн төлөө, хариуцсан ажлынхаа нэр хүндийн төлөө мөнгөний төлөө яахаас ч буцахгүй болчихсон нөхөдтэй сайн тэмцэл явуулж байгаа шүү. Даанч төр шургалсан олгархиуд хавчиж, дарамтлаад байгаа юм шиг санагдаад байх боллоо. Магнай бүүр шантар, бүү бууж өг, чамайг ард олонхи тэмжиэ байдаг шүү
szyyyhinhen hahuulid idegdene gedeg ih auiltai,uls ornii tysgaar togtnol alga bolj huuli bys hulgaiczdiig yygszyylj szydarga bys yawdal gazar awsan mongolg yneheer gytamszig,tanar gadaadad baigaa mongolczuud yagaad hewiin azillaad amidraad baina gedeg,ene cini huulin esoor tatwaraa tyleed huuli esnii dagyy boloodl ter,huuli bys bol dorool huugdene,uls bol huuli szig huulitai szydarga szyygczidtei baiz hugjine,tehgyi bol hulgaicz nar bajzaad ziriin irged1000tygregees bolj szorond ordog gaz yzegdlee zogsoo
МАГНАЙ ХҮҮГИЙН АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ
Шүүхийнхэн өөрсдийгөө асар сайн хамгаалах юмаа. шүүхийн шийдвэрт гомдолтой хүн гомдол гаргавал шууд торгуулдаг юм байна гэж ойлгоод байна ш дээ
Good luck
Шүүх хэцүү болсон юм шиг байна
Yamarch shiidver gargah zoriggyi yxeench buurunxii zusarch iim l humuus darga nar bx yum magnai bol uuruu tes uur real goodman braveman
Tiimee unelj bn