Өнгөрсөн шөнийн онцлох: Н.Энхбаяр эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 10

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дөнгөж сая буюу 22.40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган авлигын хэргээр ял аваад байсан Н.Энхбаярт уучлал үзүүлсэн юм. Тухайн үед эсийн задрал өвчинтэй болсон гэх оноштойгоор  Н.Энхбаяр БНСУ руу явсан билээ.

Бид Н.Энхбаяраас өөрийнх нь биеийн байдал болон улс төрийн нөхцөл байдлын талаар асуухад тэрээр "Түр хугацаагаар эмнэлгээсээ чөлөө авч эх орондоо ирлээ. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учир эргэн БНСУ-ыг зорино. Мөн энэ хугацаанд Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа хэлэлцэнэ гэж бодож байна. БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх асуудал бол ташаа мэдээлэл юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ямар шалтгаанаар ийм мэдээлэл тараасныг тодруулахад “Монголоос энэ талаар мэдээллийг өгсөн" гэж хариулсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудлаар ярьмааргүй байна” гэсэн юм.

Түүнийг МАХН-ын гишүүд тосч авлаа.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дьдььдьь(112.72.13.4) 2025 оны 03 сарын 13

Энхбаярыг тойрон хүрээлэгч нар нь балласан. Энэ хүн үхэхээс бусдыг л үзлээ.Одоо үлдсэн жаахан насандаа дахиж хулгай хийхгүй байлгүй. Ер нь Энхбаярын хэмжээний хүмүүс эх орон гээд бариад авах юмгүй мөртлөө их чухал юмны төлөө нэг шуударвал шуударч чаддаг.Харин энэ удаад шуудраад тэмцвэл шаравдож,тэрбиш

1  |  0
Irgen(202.179.20.212) 2025 оны 03 сарын 13

Enhbayart amjilt husie

1  |  0
зочин(112.72.11.109) 2025 оны 03 сарын 13

Хулгайчийг хулгайчууд тосч авав

1  |  0
нийтлэх(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Сэтгэцийн өвчтэй тархины тэмбүүтэй өш хонзонгийн лүүнүүд Энхбаяр даргыг алах хорсол нь буцалж байгааг анхаарч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй Ганцаараа хэхэвч явж болохгүй Тусгай хамгаалагчтай байх хэрэгтэй гэж хэлмээр байнаа.

1  |  0
zochin(202.21.117.178) 2025 оны 03 сарын 13

Eruuj enh az jargal, sain saihniig husie. Biye bodooroi. Amjilt husie. Ezguirsen eh orond mini ezen heregtei baina. 21 dugeer zuunii hilmegdliin ayn eh orond mini shurgalchhaad baina shuu.

1  |  0
зочин(150.129.143.70) 2025 оны 03 сарын 13

Муу хүн өвдөж ч чаддаггүй юм. Бие эмчлүүлж эх орондоо ирж эцэг эхтэйгээ уулзаад аятаөйхан амраад биеэ тэнхрүүлэхийг бодохгүй. Дахиад л төр үймүүлэх бололтой. Ийм хүнийг бурхан эрүүл мэндээр нь торгож ард түний амгалан байдлыг тохинуулдаг юм.

1  |  0
unen(75.84.214.1) 2025 оны 03 сарын 13

daxauad abilgal,,

1  |  0
amjilt eruul enhiig huseye(76.16.174.6) 2025 оны 03 сарын 13

Eruul enkh amjilt huseye.Biye bodooroi.

1  |  0
Top