Г.Мандахнаран дэлхийн аварга Сафаряныг ялж, шөвгийн наймд үлдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 09

Узбекстаны нийслэл Ташкент хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа.  Дөнгөж сая манай бөхчүүдээс  65 кг-ын жинд хүч үзэж байгаа Г.Мандахнаран өнгөрсөн жилийн дэлхийн аварга Армен улсын бөх Дэвид Сафаряныг цэвэр яллаа.

Манай бөх эхний үед өрсөлдөгчөө 4:0-ээр хожсон бол хоёрдугаар үед 6:1-ээр буулгаж авсанаар өрсөлдөгчөө онооны илт давуугаар ялж, шөвгийн наймд шалгарч үлдлээ. 
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lll(78.220.121.117) 2014 оны 09 сарын 09

Yaya, hamar sharhirch ogshij bna shuu!!! Mongol erchuud mini ta nar shuu!!! Ta nar mini bukh talaaraa iim amjilttai baikh yum bol mongol uls mini doroo khul deeree bosokh baikhaa!

0  |  0
Top