Марадонагийн хэлсэнээр Мессид тэрхүү шагнал хэрэггүй юу

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 15

Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона энэ удаагийн ДАШТ-ий "Алтан бөмбөг" шагналын эзнээр Лионель Мессиг тодорсонтой холбоотойгоор сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрээр "Мессид алтан мөнгөн бөмбөгнүүд хэрэггүй ээ, түүнд дэлхийн аварга гэсэн эрхэм алдар, Аргентины ард түмэнд энэ алдрыг авчрах үүрэг хариуцлагаа биелүүлэх л чухал байсан юм" хэмээсэн байна.

Энэ нь Мессиг муу тоглолоо хэмээн буруутгасан хэрэг биш бөгөөд харин эсрэгээр нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо маркетингийн зорилгоор Мессид энэ шагналыг өглөө хэмээн шүүмжилж байгаа санаа гэнэ.

"Миний хувьд Мессид дэлхийг бүхэлд нь бэлэг болгон өгсөн ч багадахаар байна" хэмээн Марадона BBС-д өгсөн ярилцлагынхаа эхлэлд өгүүлжээ. 
Хамгаалалтын бүрэлдэхүүний үл ойлголцол Мессигийн хөдөлмөрийг үгүй хийлээ, тэрнээс биш Месси муу тоглосон хэрэг огтхон ч бус. Түүнд зөвхөн аваргахэрэгтэй юм, тэрнээс элдэв янзын чимэг алдар шагналууд түүнд хэрэггүй хэмээн домогт хөлбөмбөгчин тодотгон өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bombog(90.178.110.86) 2014 оны 07 сарын 16

xol bombog bol bagiin sport gedeg ni tod xaragdlaa.gants xunii roli bagiin togloltiig xaryyljee ene delxiin avrgiin final.Holland finald uldex baisan yum - az tedniig dairsangui dee arga ch ugui biz 3 ydaa tedniix baisan shuu dee...

0  |  0
Messi bol huvia hicheegch(112.72.11.103) 2014 оны 07 сарын 16

Messi unendee setgel zui mash muu,deer ni bie byaldariin huch chadal germanuudaas hamaagui dutuu,hoishoo orj toglohgui bna lee,ooriin ulsiin shigsheedee gargasan amjilt delhii niitiin reiting boldog ,ju geh bna geheer Messi huchirheg,europachuudiin tuslamjaar mash olon shagnal avsan,zes ni zuhuij bgaa ni ene,avyastai sain ni unench bagiin amjilt gedegiig martaj dee,hamgiin gol ni Germanuud Argentinagaas 100 dahin bayan ,mongotei ened l uchir bna,unendee Argentina d mongon medali ahdsan shagnal,Belgium,Holland geed bna aa bna,

0  |  0
Top