ДАШТ-ийн бэлгэдлийн шигшээ тоглогчид тодорчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 15

CNN агентлаг дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах хорь дахь удаагийн тэмцээний бэлгэдлийн шигшээ багийг зарлажээ. Хаалгачаар АНУ-ын үндэсний баатар болоод буй Тим Ховардыг нэрлэсэн бол хамгаалагчдаар Францын Рафаэль Варани, Германы Матс Хаммел, Бельгийн Ян Вертонгенийг тус тус нэрлэжээ. Харин төвийн хагас хамгаалагчийн байрлалд Аргентины шигшээ багийн "хөдөлмөрч" Анхель ди Мария зүй ёсоор нэрлэгдсэн бол түүний хамтаар Германы шигшээгийн найруулагчид Тони Кроос, Филипп Лаам нар бичигдсэн байна.

Довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар энэ дэлхийн аваргын төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн чимэг болсон гайхалтай өндөр ур чадвар бүхий тоглогч Голландын Арьен Роббен, Колумбын шинэ од ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг 6 гоолтойгоор тэргүүлсэн Хамес Родригес нар нэрлэгджээ.

Довтолгооны шугам дээр мэдээж хэрэг Бразилийн Неймар, Аргентины Месси нар нэрлэгджээ. Энд мэдээж хэрэг Германы Томас Мюллер, Нидерландын Робин Ван Перси, Португалийн Криштиан Рональдо нар нэрлэгдэж болох байсан ч өөрийн хөдөлмөр, ур чадвараар багаа хэрхэн удирдаж амжилтад хүргэсэн байдлаар нь дүгнэсэн ажээ.

Харин сэлгээний суудалд Бразилийн багийн ахлагч Тиаго Сильва, Германы хаалгач энэ удаагийн ДАШТ-ий "Алтан бээлий" шагналын эзэн Мануэль Нойер, Чилийн Артуро Видал, Францын Карим Бензима нар нэрлэгдэж багийн дасгалжуулагчаар тактикийн мастер алдарт Луи Ван Гааль зүй ёсоор нэрлэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШИРЭН БӨМБӨГ(203.194.114.223) 2014 оны 07 сарын 15

ТЭР МЕССИ ГЭЭЧ БАРДАМ АМ, ШАЛДАН ГУЯТ, УРУУ ЦАРАЙЛСАН АМЬТНААС БУСАД НЬ БОЛЖ БАЙНА. МЕССИГИЙН ОРОНД ГЕРМАНЫ МЮЛЛЕР ХАМААГҮЙ ИЛҮҮ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Top