Энэ сарын 27-ны өдөр гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын хэргийг дээд шүүхээр хэлэлцсэн. Дээд шүүхийн хурлаар давж заалдах шатны шүүхээс оноосон долоон жилийн ялыг хэвээр үлдээсэн юм. Уг шүүх хуралд Ц.Мөнхбаяр биечлэн оролцож, өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан байна. Гэтэл түүний хүсэлтийг хүлээж аваагүй аж. Шүүх хурал болохын урд шөнө түүний өмгөөлөгч Энхбаярыг хүмүүс зодож, хүнд гэмтэл учруулсан байна. Ингээд Энхбаяр эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр тархиндаа гэмтэл аваад сэхээнд орсон учир тухайн үед ухаан алдаж, ярих чадвараа алдсан байжээ. Тиймээс шүүх хуралд оролцох боломжгүй болсон байна. Ингээд Гал үндэстэн холбооныхон өмгөөлөгч ирээгүй учир шүүх хурал хойшлох учиртай гэж ойлгож байсан боловч шүүх хурал хуралдчихсан байна. Мөн Гал үндэстэн холбооны төлөөлөгчдийг "суудал дүүрсэн" гэдэг шалтгаанаар шүүх хуралд оруулаагүй юм байна.
Энэ талаар Гал үндэстэн холбооны дэд ерөнхийлөгч Я.Хундаганай өнөөдөр мэдээлэл хийхдээ ингэж ярьлаа.
"Ийгл" телевиз рекитчин, шантаажчин гэдэг цуврал нэвтрүүлгийг бэлтгэж, олон нийтэд хүргэж Ц.Мөнхбаярын нэр төрд халдсан. Бүх шатны шүүхээр ороод хэнээс ч ямарч мөнгө төгрөг авч байгаагүй. Авах тухай яриагүй гэдгийг тогтоочихсон. Тэр бол худал гүтгэлэг байсан. Санаатайгаар түүний нэр хүндэд халдсан. Нотлогдоогүй хэрэгсэхгүй болсон хэрэг. Ямарч мөнгөний талаарх зөрчил гараагүй байхад ингэж хүний нэр төрд санаатайгаар, захиалгатайгаар халдаж болохгүй. Үүнийг сэтгүүлчид анхараалдаа авах хэрэгтэй. Ийгл телевийзийн сэтгүүлч, болон гүтгэн доромжилсон хүмүүст бид хариуцлага тооцуулна гэдгээ хэлмээр байна. Зөвхөн нэг талыг барьж санаатайгаар гутаан доромжилсон, олон нийтэд буруу мэдээлэл цацсан сэтгүүлч хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Бид УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Гэтэл тэд бидний шаардлагыг тоохгүй. Үл ойшоож байна. Бидний үг эдэнд нохой хуцсанаас ч дор юм болж байна. Бид шаардлагынхаа хариуг нэхнэ. Монголчуудыг зохицуулах гээд ч байгаа юм шиг хагаралдуулах гээд ч байгаа юм шиг мэдээлэл яваад байна. Эх орноосоо урвасан гадаадын нэр хаягтай хүмүүстэй бид зодолдоход ч бэлэн байна. Монголчуудыг хагаралдуулаад байгаа хоёр намын даргыг иргэд дуудаж ирээд уулз. Өнөөдөр цэвэрлэгчийг ч хүртэл намын харьяаллаар ажлаас нь халсан байна. Иргэдийг хагаралдуулах асуудал төрийн эрх барьж буй намуудад л байдаг. Эх орон газар шорооныхоо төлөө тэмцсэн Ц.Мөнхбаярынх зөв байсан. Гэтэл яагаад газар шорооныхоо төлөө тэмцсэн хүн нь яллуулах ёстой юм бэ. Бид энэ талаар С.Оюун сайдад хандана.
"Гал үндэстэн холбоо"-ны ТУЗ-ын дарга Ц.Энхболд
Ц.Мөнхбаярын хэрэгт ерөөсөө улс төрчид оролцоод байна. Манай өмгөөлөгчид улс төр орсон байна гэдэг дээр санал нэгдэж байгаа. Шүүх хурал дээр иргэний нийгмийн байгууллага болон ар гэрийнхнийг нь оруулаагүй. Энэ хүнийг заавал яллах ёстой гэдгийг улс төрчид хэлээд байгаа юм байна. Эх орныхоо төлөө гаргасан ганцхан хууль бол урт нэртэй хууль. Саяхан болсон дээд шүүхийн хурлаар 30 хүний сандалтай суудалд 3 хүн байхад танхимд багтахгүй гэж хэлээд биднийг оруулаагүй. Үнэхээр сэтгүүлч та нар үнэний дуу хоолой, дөрөвдэх засаглал мөн юм бол үнэний төлөө дугараачээ. Шуудай үүрээд мөнгө гуйгаад явж байгаа хүмүүсийг хараад бид гудамжаар явж чадахгүй байна. Улс төрчид олгиарх намууд эх орныг ийм байдалд хүргэлээ ш дээ. Олгиарх болсон 200,300- хан хүнд бүгдээрээ дээрэлхүүлээд ийм өрөвдөлтэй байдалд орж газар нутаггүй болох гээд байгаа юм ш дээ. Эх орон газар нутгийнхаа төлөө амь насаа зориулах мянга мянган хүн манай холбоонд байна. Бид Г.Уянга гишүүнтэй уулзалт хийх гэсэн боловч ямарч иргэний нийгмийн байгууллагыг төрийн ордонд уулзалт хийлгэхгүй гэж Засгийн газраас хааж боож байна.
"Босоо хөх монгол" ТББ-ын тэргүүн Э.Төмөрхуяг
Газар нутаг эх орныхоо төлөө тэмцсэн ганц тэмцэгчийг яагаад барьж аваад яллаад байна. Газар шороо эх орныхоо төлөө дуугарсан иргэн бүрийг барьж аваад яллаад байх юм уу. Монгол улсын ерөнхийлөгч бидний эцэг болсон хүн эх орныхоо төлөө дуугарсан. Х.Баттулгыг хэвлэл мэдээлэл байлцуулаад загнаж байх юм. Энэ чинь ямар учиртай юм бэ. Монгол улсын Ерөнхийлөгчөө. Бид тэмцэнэ. Тэмцсээр байх болно. Тэмцсээр ч ирсэн.
Гал үндэстэн холбооны ТУЗ-ын гишүүн Г.Алтанцэцэг
Монголчууд бүсээ чангалаад газар шороо эх орныхоо төлөө тэмцэх цаг болжээ. Гэдгийг би ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төл өө эх хүний зүгээс хэлмээр байна. Хариуцлага үүрэх цаг нэгэнт бидний өмнө иржээ. Эх орныхоо төлөө тууштай тэмцэж хойч үедээ эх орон газар шороо тусгаар тогтнолоо үлдээгээрэй гэж хэлмээр байна.
Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 35 )
Та юу гэж бодож байнаа? Юу гэж бодхов. Галзуурч бна, солиорч бна.цадигаа алдаж цааз хуулийг уландаа гишгэж унгасаараа утаж байна
monkhbayariig demjij bna
Мөнхбаяр гэдэг хүн газар шорооныхоо төлөө юм ярьж тэмцэж ирсэн нь үнэн,хэн ч түүнийг үгүйсгэхгүй,үгү
Дээд шүүх ч хөөрхий хуйвалдагч шүүх болж дээ. Тахарын алба чинь өмгөөлөгчийг хамгаалдаггүй юм уу.
Huuliig guuli bolgoj bga zarim neg hvmvvst uhamsariin shanaa uguhud buruugui l bh da
Heleed heleltseed, oriliod jagsaad, ulsuud tsangaad bhad chihgui tolgoi gargaad bga maluudad ingej oilguulahaas uur arga alga Mongol ulsiin orshin togtoh vndes ni bayalagtai bai bayalaggui ch bai ”Gazar shoroo” tegeheer Munhbayariin zuv tedniig sullaaa
omgoologchiin biyed haldah bas buruu
gehdee omgoologchgui shuuh hural hurah buruu
gazar shorooniihoo toloo gesen n zov, gehdee zevseg bariad hotiin tovoor yavsan n buruu.
heled oilgohgui bolohor zewseg barisan bhlda zuw yumnii tuluu duugarch bsanig bariad horiod bdag yatsan uls we !!Hurdan sullad ajiliin hiilgeech
Эх нутаг газар шороогоо гэсэн хүн болгоныг шийтгээд байвал яах вэ. Энэ нэг л бишээ. Монгол хүн газар шороондоо эзэн нь болох цаг ирнээ гайгүй
тэмцэж байхлаар зэрэгцэж суугаад баахан газар аваад тэрнийгээ ард түмэндээ тараалдаа яашиг зүгээр
gazar shhoroogoo omoorch duugarsan hunee horiod baidag yasdan sonin humuus bee.iimerhuu baidaltai baival dain degdeh ni oilgomjtoi l yum baina.gadniihand dolidiichlood guigeed baidag ichidgui yumu baihda.
Газар нутгаа хамгаалж байгаа нь гээд олон хүний амь насанд аюултай байдал үүсгэж ер болохгүй. Энд тэнд тавьсан тэсрэх бодиснууд дэлбэрсэн бол яах байсан бэ. Дэлбэрээгүй хүн гэмтээгүй үхээгүй гэж битгий тэнэгтээрэй. Тийм аюултай байдал үүсгэсэн нь өөрөө гэмт хэрэг болно
Газар нутгаа хамгаалж байгаа нь гээд олон хүний амь насанд аюултай байдал үүсгэж ер болохгүй. Энд тэнд тавьсан тэсрэх бодиснууд дэлбэрсэн бол яах байсан бэ. Дэлбэрээгүй хүн гэмтээгүй үхээгүй гэж битгий тэнэгтээрэй. Тийм аюултай байдал үүсгэсэн нь өөрөө гэмт хэрэг болно
Газар нутгаа хамгаалж байгаа нь гээд олон хүний амь насанд аюултай байдал үүсгэж ер болохгүй. Энд тэнд тавьсан тэсрэх бодиснууд дэлбэрсэн бол яах байсан бэ. Дэлбэрээгүй хүн гэмтээгүй үхээгүй гэж битгий тэнэгтээрэй. Тийм аюултай байдал үүсгэсэн нь өөрөө гэмт хэрэг болно
АН араатан шиг авирлахаа болиорой.
Gazar shoroo iinho toloo temstie,de,,udahgvi hvatad company altan ovoo g urdaasni ,hoinoos ni uhah gj bna
ГАДНЫ Х€Р€НГ€ ОРУУЛАГЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД МОНГОЛЧУУДЫГ ГАЗАГ ШОРООНЫХОО Т€Л€€ ТЭМЦЭХЭЭРГVЙ БОЛГОЖ БАЙНА
Ter buduuleg hargis yvuulga hiih gej oroldson ni tednii ZUV bolj bn uu?? Arai ch dendsen shuu.Onooson shiitgel ni ZUV
Yah gej buu chiidem barij uvchignusun ym be ta nariin ue duussan odoo ta nar hun chantaajilj mungu olj chadahgui zail
ц.мөнхбаяр тэргүүтэн нь эх орончид яллагчид нь урвагч монголын дайснууд юм.
Ta buhniig demjih bolno demjih bolno demjih bolno demjuh bolno
Ochood gargaad avchih umsan.deed garuudiin nud n nuh,chih chiv bolson sonsohgui.edniig ardiin shuuheer oruulah tsag irj bgaa
arai ch dee. heleh ug alga. shudarga unen haana yavna ve?! heleed uguuch noyon yerunhiilugchuu!!!
Эх нутаг, газар шороогоо гэж байгаа хүнийг санаатайгаар яллаж байна, Харин Ардчилсан нам 100 жилээр гадаадуудад газар өгөх гэж улайрч байна шүү, энэ Монгол улсын нам мөн үү,
ardichilsan namiin ner hvnd gazar shoroond bulagdsan iim hvmvvsiig yllaad baibal ard tvmen bosoh heregtei battulgiig demjij bna
монголоо гэдэг үгийг маш цөөхөн хэлж тэмцэж байна одоогийн залуус төр засгийн манкурт боол болж сэтгэх ярих чадвараа бүрэн алдсан
shudraga bish bn
Demjij baina....