Шилэн дансны тухай хуулийг баталлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлнэ” хэмээн тусгасан байдаг. Мөн Ерөнхийлөгчийн 2012 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 176 дугаар зарлигаар батлагдсан Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлсэн юм. Эдгээр хөтөлбөр, бодлогын баримт бичиг болон Төрийн тэргүүний “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачлагыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 52/32 дугаар зөвлөмжид үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан юм.

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр буюу өчигдөр орой эрхэм гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг баталлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top