Яг одоо Төрийн ордонд “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг эхэлж байна. Уг хэлэлцүүлгийг УИХ-дахь эмэгтэй гишүүд санаачлан "Цэргийн баярын өдөр"-ыг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм. "Эрчүүдийн эрүүл мэнд" хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчүүдэд тулгамдаж байгаа асуудал, тэдний эрүүл мэндийг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх вэ зэрэг сэдвээр ярилцлага өрнүүлэх юм байна. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Цагдаагийн ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын эрэгтэйчүүдийн холбооныхон оролцож байна. Хэлэлцүүлгийн талаар дахин мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )