Говь-Алтай аймагт АН ялжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуулийн санал хураалт өчигдөр 07.00 цагт эхэлсэн бөгөөд хэвийн үргэлжилж дууссан байна. Сонгуулийн үр дүн тодорхой болсон бөгөөд тус дахин сонгуульд АН ялалт байгуулжээ.   Нийт 17 суудлын төлөө Ардчилсан нам, МАН, МАХН-ын нэр дэвшигчид өрсөлдсөнөөс тав нь тойрогт, 12 нь намын нэрээр дэвшиж ялсан суудал юм. Ийнхүү дахин сонгуульд Ардчилсан нам ялж, 17 суудал намдаа авчирснаар Говь-Алтай аймагт тус нам анх удаа Засаг барих эрх барьж байна. 

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд  дан ганц МАН ялж байв. Харин энэ удаагийн орон нутгийн дахин сонгуульд Ардчилсан нам 17 суудлыг авснаар анх удаа ялж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН ЖС ЖС (112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

ЖАМ ЮМ ДАА .АЛТАЙД АРДЧИЛАЛ ЯЛЖ АРДЫН НАМ МӨХӨВ

1  |  0
сандаг(103.26.194.179) 2025 оны 03 сарын 13

ингээд МАН МАХН 2 түүхэннамыг нийлж байгаад булшиллаа даа одоо нэг жаахан юм ойлгох цаг ирж байгаа биз дээ

1  |  0
Top