Ерөнхий сайд Н.Алтанхуягт огцрох шаардлага хүргүүлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

МАН-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга НАМЗХ-ны залуус Ерөнхий сайд Н.Алтанхуят огцрох шаардлага хүргүүлэв. Тэд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Ерөнхий сайдад зориулсан 40 метр урт Үндсэн хууль гээчийг гаргаж буйгаа мэдэгдсэн байна. “Иргэн” хэмээх тодотголтой Б.Цогтгэрэл энэ талаар твиттер хуудастаа энэ талаар бичсэн байв. Огцруулах шаардлагын хариуг 30 хоногийн дотор авах ба өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top