УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд маргааш Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар салбарын ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонсохоор болжээ.
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, үрсийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс МАН-ын бүлгээс уг салбарынхантай уулзаж, тулгамдсан асуудал, бэрхшээлийг нь сонсох нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэдээлэв. Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын томилгоотой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай хамтран Эрүүл мэндийн сайдад хандан асуулга тавиад байгаа юм.
Эрүүл мэндийн салбарынхантай уулзахдаа энэ салбарын боловсон хүчний сургалт, судалгаа, ямар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх бөгөөд холбогдох хуулийн төслийг боловсруулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )