Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдлаа. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн С.Батболд, Су.Батболд, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийсэн юм.
Тэд хэлэхдээ "Салбарын алдаатай бодлогын үр дүнд 100 мянган тонн улаан буудайг гадагш экспортлох тухай биш, 100 мянган тонн буудайг гаднаас импортлон оруулж ирэх гэж байгаа нь салбарын сайдын ажилдаа яаж хандсаны үр дүн гэлээ. Нэг тонн буудайг оруулж ирэх нь 320 сая төгрөг. 100 тонныг импортлосноор 30 гаруй сая ам.долларыг цэвэр гадагш нь алдаж байна гэсэн үг. Мөн импортоор орж ирэх буудай нь хэдхэн компаний гараар орох магадлалтай". Тиймээс "Х.Баттулга сайд хариуцлага хүлээх ёстой" гэж Сү.Батболд гишүүн хэлээд авсан юм.
Мөн 10 саяаас дээшх орлогоос НӨАТ төлдгийг 200 сая болгон өсгөх хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ-аар хэлэлцэхгүй байгаа гэв.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан болсон. Бүлгийн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд бусад намын бүлгүүдтэй зөвшилцөх ёстой гэж үзлээ. Ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудал хэлэлцэгдэх юм байна. "Шударга ёс" эвслийн гаргасан бодлого, зорилт, нийгэм, эдийн засгийн хөтөлбөрүүд батлагдах ёстой. Ардчилсан намын бүлэг ч үүнийг дэмжих учиртай гэж уг бүлгийн гишүүд үзэж байгаа юм байна.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 7 )
battylga saidaa amjilt xusie. jinexene mongol er xun snu ta.
ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг тэр бүрд арга хэмжээ тооцвол хэн ажиллах вэ? харин санаатай ингэж байгаа бол өөр энэ засгийн нүүрэн дээр БАТТУЛГАД арга хэм тооцох арга нет. 2016 онд АТГ-т өгөх вариант уг нь байгаа
ene neeree unen xudlaa baagii yma 100 erhemd orod jujig taviad bsan bas tomor zam yriad l jujig taviad bsan xogii baagii
zailuulaa ene hudlaa said naraa
zailuulaa ene hudlaa said naraa
Ene bolovsrolgui saidtai odoo uor ni yu yrinaa ardaa elbegdorj gesen harmaa negtentei ene met dur esgesen ardchilalagchediin zasgiin aluurchidmongoliig sohruulj bna doo ene tanai manai nam gej yrih yamar ch shaardlagagui
Байгалийн гамшгаас үүссэн үр дүнг АН л мэдэх ёстой гэх гээд байгаа юм байх даа. МАН-ын туйлшрал гэж ёстой үүнийг л хэлэх байх даа. Бмябацогт дүрдээ хэт итгэчихсэн биш үү.