УИХ-ын гишүүн С.Баярцогт 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр “Legend Plus Capital Limited” хэмээх нууц компанийг байгуулсан, Швейцарийн банкинд данс нээж 1 сая ам.доллар хийсэн, 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримт нь олдсон гэх мэдээллүүдэд нэр холбогдоод нэг жилийн нүүрийг үзэхээ шахаж явна. Дэлхий дахинд далд худалдаа, оффшор дахь нууц дансуудад эргэлдэж байгаа их хэмжээний мөнгөний урсгалыг хянах шаардлага болоод сонирхол нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Мэйжор Бритиш файнэншиал индастри”, “Олон улсын эрэн сурвалжлах холбоо” ICIJ-гийн зүгээс дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд болоод томоохон компаниудын оффшор дахь дансуудтай холбоотой мэдээллийг олж авснаа олон улс даяар зарласны дотор Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогттой холбоотой дээрх мэдээлэл ил болсон билээ. Тэгсэн С.Баярцогт ичих нүүрээ элгэндээ наасан мэт авирлаж байгаад гишүүнийхээ сандал суудал дээр үлдсэн. Харин өнөөдөр С.Баярцогтыг гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаар болсон гэх мэдээлэл дэгдсэний дараа УИХ дахь АН-ын бүлгээс байр сууриа илэрхийлэв. С.Баярцогт өөрөө таг дуугүй байхад, АН-ын бүлэг түрүүлэн дуугарч “С.Баярцогт гишүүнээсээ татгалзах тухай асуудал яриагүй. Татгалзах шаардлага ч байхгүй” гэв. Өмнөхөн нь Р.Амаржаргалыг ингэсээр байгаад аваад үлдсэн АН-ын бүлэг мөнөөх л барилаараа дуугарлаа.
Уг нь С.Баярцогтын хэл ам татчихсан биш өөрөө дуугарч юу нь болохгүй байх билээ. Гэхдээ нөгөө “гэмт хүн гилбэлзэнэ” гэдгийн үлгэр шиг байгаа ч байж болох л доо. Тэр өөрөө Швейцарийн банкин дахь дансаа хүлээн зөвшөөрсөн. Бас компаниа нуусан гэдгээ ч хэлсэн удаатай. Тэгэхдээ “Legend Plus Capital Limited” компанийнхаа дансан дахь 2.9 сая төгрөгийг “Нидо” компанийнхаа хөрөнгөнд хавсарган мэдүүлсэн гэсэн нь үнэмших аргагүй үлгэрийн тайлбар байсан юм. Түүнчлэн С.Баярцогттой холбоотой асуудлыг дагаад найзуудтайгаа нийлж хувьцааны бизнес хийхээр төвлөрүүлсэн мөнгө нь 1,6 мянган евро юм уу, эсхүл 1 сая ам.доллар юм уу, хэрэв дансанд нь хамгийн ихдээ 1 сая ам.доллар орж байсан юм бол тэр үе нь яг хэзээ юм бэ. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө юм уу, дараа нь юм уу гэхчлэн асуултууд гарч ирж байсан. Өөрөө хэлэхдээ бол “энэ нь 2008 оны тавдугаар сард болохоор миний Сангийн сайд болохоос өмнө мөн Оюутолгойн хэлэлцээрт орохоос өмнөх үйл явдал. Тэгэхээр энэ хоёртой хардах үндэслэлгүй” гэж байсан. Энд данс нээсэн цаг хугацааг яриад байгаа юм. Мэдээж дансыг бол тэрнээс өмнө 1.6 мянган ёвротой нээсэн байж болно л доо. Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны нөхдүүдийн гаргаж тавьсан 1-2.5 сая ам.долларын нууц хөрөнгө төвлөрсөн цаг хугацаа хэзээ вэ гэдгийг манай хууль хяналтынхан мөшгиж, илрүүлэх ёстой юм биш үү. Оюутолгойн гэрээг батлахад онц чухал үүрэг гүйцэтгэсэн гурван сайдын нэг тэрээр оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж бичсэн байсныг бид нүдээрээ харж танилцсан. Ер нь бол түүнийг зөвхөн ёсзүйн алдаа гаргасан гэж үзэн, хамгаалж авч гарсан процесс Монголчуудын нүдний өмнө л өрнөсөн шүү дээ. Ардчилсан намын шилдэг лидерүүдийн нэг түүнийг элбэрэлт намынх нь нэр бүхий нөхдүүд аваад л гарсан гэдгийг дахиад хэлье.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэм С.Баярцогтын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “...С.Баярцогтын асуудал гэхээр нэг хувь хүн, нэг иргэн, нэг гишүүн орлогоо мартсан юм уу, нуусан тухай асуудал биш. Монгол төрийн Сангийн сайд нь гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудал. Тэгэхээр Монгол төрийн ёсзүй, ёс суртхууны асуудал энд босч ирнэ. УИХ дээр энэ талаас нь үнэлж, дүгнэж ярьсангүй. С.Баярцогт гэж хүнийг хэлэлцэх тухайгаа шийдэх л гэж жаахан жонхуу хутгаад өнгөрлөө. Ер нь төрийн сайд хүн өөрийнхөө улс орны нэрийг бичихдээ бусад орны харьяат улсын байдлаар биччихээд тэрэн дээрээ гарын үсэг зурна гэдэг чинь бие даасан хариуцлагын асуудал яригдах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа тэдгээр баримтуудыг харахад бүх баримтан дээр хөх чернилиэр гарын үсэг зурсан байсан. Гэтэл өөрөө тэр талаар юу ч мэдэхгүй, цаад банк нь буруутай юм шиг яриад байдаг. Уг нь бултахын аргагүй л баримтууд байна лээ. Энэ нь анхнаасаа л бохир гэдэг нь харагдаад байгаа юм. Миний бодоход С.Баярцогтын асуудлаас монгол төрийн хийх гол дүгнэлт бол ер нь төрийн албанд байгаа улсууд даяаршсан ертөнцийн ололтуудыг буруу тийш нь ашиглаад өөрсдөө гадагшаа хөрөнгөө зөөж компаниуд байгуулж, гадны компаниудад үйлчлээд явах юм бол Монгол улсад хохиролтой гэдгийг ойлгох цаг болж. Энэ бол зүгээр яриад өнгөрөх асуудал биш.УИХ үүнд хариуцлагатай хандсан бол нэгдүгээрт, төрийн өндөр албаны хүмүүс, Ерөнхийлөгчөөсөө эхлээд агентлагийн дарга нар хүртэл бүх хүмүүсийн гадаадад байршуулсан мөнгө, данс, эзэмшиж байгаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг тусад нь гаргуулж авах тухай асуудал байх ёстой. Гадаад орнуудад юу байна вэ гэдгийг маш нарийн шалгах ёстой. Жишээ нь, ОХУ-д Засгийн газрын гишүүдийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнуудыг гадаадад данстай байхыг, гадны хувьцаа эзэмшихийг хориглолоо.. Ер нь төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад хөрөнгө мөнгө байршуулахыг зөвшөөрөх үү гэдгийг шийдэх ёстой. Гэтэл ийм зарчмын асуудлуудаа хэлэлцсэнгүй. Тэгэхээр С.Баярцогтын асуудал зэрэмдэг шийдэгдсэн. Цаашдаа яригдах байх. С.Баярцогт гэдэг хувь хүний улс үндэснийхээ эрх ашигт хандсан хандлагын асуудал бол ганцхан энэ данстай холбоотойгоор биш, ганц Оюутолгойтой холбоотойгоор биш өөр бусад асуудлуудтай холбоотойгоор ч яригдах үндэслэлүүд байгаа... С.Баярцогтынх шиг ийм асуудал дээр нийгмийн талаасаа маш хурц шаардлага тавьж, төрийнхнийг хаших хэрэгтэй. Нөгөө талаас Ерөнхийлөгч, шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй бүтцүүд болох АТГ, шүүх, хяналтынхан, эдийн засгийн цагдаагийнхан ажиллах ёстой... Ер нь бол эрх мэдэл бүхий байгууллагууд нь тайлбар өгөөгүй цагт С.Баярцогтын амаар монгол түмэн итгэл үнэмшил олохгүй гэдгийг хэлэх нь зөв юм. Энгийнээр бодоход С.Баярцогт гэдэг хүний дансанд хаанаас мөнгө орсон юм. Юунд зарцуулагдсан юм. Нөгөө талаас хамтарсан нөхдүүд гээд байгаа нь хэн юм бэ. Тэр хүн яагаад тэр бланкан дээр Mongolia, China гэж бичсэн юм. Энэ мэт асуудлууд дээр эрх мэдэл бүхий байгууллагууд тайлбар өгөх ёстой.” хэмээн хэлж байсан юм.
Хэрэв С.Баярцогт улстөрчийн төлөвшлийг олсон ичиж, зовох булчирхайтай хүн байсан бол өдийд төрийн ордонд инээд алдаад алхаж явж чадахгүй л байх байсан даа. Гэвч тэр бол өөр хүн. Нууц дансаа нууж болно. Хэчнээн ч ам.долларыг оруулж, гаргаж болно. Нууц компани байгуулж болно. АТГ-ыг хулхидаж болно. Хулхидсан нь ил байсаар байтал наранд эрх чөлөөтэй алхаж болно. Ер нь түүнд хийж болохгүй юм гэж үгүй янзтай. Өөртэй нь холбоотой мэдээлэл гарахад өмнөөс нь АН-ын бүлэг нь өмөлзөөд дуугарчихаж байна. Ийм байхад яасан ч тэрний л дур юм байгаа биз дээ.
Э.Болор
Сэтгэгдэл ( 12 )
Ардчилсан нам үнэхээр шудрага л юм бол Баярцогтыг УИХ-ын гишүүнээс чөлөөллүүлж шалгуулах хэрэгтэй шүү дээ. Тэгж чадахгүй л бол хулхи луйварчин АН байсаар байх болно. Ардчилсан нэртэй энэ нам шудрага ардчилсан байж чадаж байгаа юу худлаа байгаа байхгүй юу. Ардчилсан нэр барьсан хэсэг бүлэг хүмүүсийн албан тушаалын луйвар тэр бумтан болж баяжихын гүүр болж байгаа нь тэдний үнэн нүүр царай төрх.
Энэ нухур хятадынтагнуул юмбишуу
Ene nohor ireedui evgui bolsoon.onoodor bish ch gesen..
ARDCHILSAN NAM-AVILGACHIDIIN NAM BOLJEE. MAN-AN YAG ADIL TED UURGEE ALI HEDIINE GUITSETGESEN. ODOO HOYULANGIINA TARAAH TSAG BOLJEE. ENE NAMUUD UIL AJILLGAA YAVUULAH NI ULS EH OROND HOHIROLTOI GEDEG NI BATLAGDLAA.
ARDCHILSAN NAM-AVILGACHIDIIN NAM BOLJEE. MAN-AN YAG ADIL TED UURGEE ALI HEDIINE GUITSETGESEN. ODOO HOYULANGIINA TARAAH TSAG BOLJEE. ENE NAMUUD UIL AJILLGAA YAVUULAH NI ULS EH OROND HOHIROLTOI GEDEG NI BATLAGDLAA.
Bayartsogtod ichih nuurbaihgui erni UIH-n ihenh gishuuded icih bulchirhai baihgui gadaadihan unegui hagalaad avchihsan shuudee6 Tim bolhoor mongolig tsulmuj ,bidnig bolon ur huuhduudig minhooslohiintuluuyavj baigaa humuusoroitoigui deeree mongolchuud bidnegdeh estoi. Nuguu avilagatai temtseh gazrihan ,nuguu olon tsagdaa huchnihen , shudraga erunhilugchhaana bna. Tag baih chin hamsaatanguud yum bolov uu Haha
Mongoliin ard tumniig doromjilj baigaa HEREG .bugd adilhan bolohoor ingej baigaa yum ichij amidarmaar yum.bidnii alt möngö ed bayalgaar ta nar ar ger mashin unaa gadaad dotood ayalah,aman dotroo talhhurtel chihej baigaa shu de hahaj uheh ödör irdeg yum gej mongol ug medeh u ?Ardchilsan nam hahaj uh !
urgelj iim baihiig ni harna aa
ta nar eh orniig ingej hudal huurmagaar dvvrgej baihad bvgd l huurch mehlehiin toloo baih bolno ta nar eh ornoosoo urawsnaas ylgaa alga za yu shudraga vnen gej alga ardchilsan nam garch ireed huuliig hvmvvsiin nvden deer bvr zamhruulj baina.........nvden deer icheh sonjhoo medehee baijee dee araichdee iim nohdvvdiig uls tord gargah gej dee...............ardchilsan namiinhang arai ch iim gej medsengvi bardam am hudal yrihaas oor yum yu ch alga daa
urgelj ingeed yavj chadah uu harha yumsan
hogiin amitad vnen gej vnendee alga
dandaa iim baihiig chini harnaa ta nariig ...