Л.Эрдэнэчимэг гишүүн лхагва гаригт жижүүрлэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 06

Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдтэй нээлттэй байх үүднээс "11-11" төвийг ажиллуулж, төрийн байгууллагуудын талаар санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг болоод байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ирэх лхагва гарагт 13.00-17.00 цагийн хооронд "11-11" төвд "жижүүрлэх"-ээр болсон байна. Тэрбээр энэ удаад иргэдийг санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийн тулд хүссэн хүн бүхнийг хүлээн авч уулзах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top