УИХ-ын гишүүн байх дуртай ч, ажилдаа дургүй эрхмүүд

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

УИХ-ын эрхмүүд гэж ажилдаа ирэх дургүй хэрнээ гишүүн байх дуртай хэдэн нөхөд байна. Ирц бүрдүүлдэггүй ажил хийх дургүй гишүүдэд арга хэмжээ авахаар хурууны хээгээр ажлын цагийг нь бүртгэх хүртэлх арга хэмжээг ярьсан. Шинэ жилийн баярыг тохиолдуулан нөгөө эрхэмүүд маань бас л ажилдаа ирсэнгүй нэг долоо хоногийг өнгөрөөлөө. Хувийн хэвшилд ажиллаж цөөн хэдэн төгрөгний цалингаараа амьдардаг иргэдээс  бүх нийтийн амралтын өдрөөр ч амарч чадалгүй хоногийн хоолныхоо төлөө ажиллаж байгаа олон хүн бий. Гэтэл ажил нь багадаж, амралт зугаа цэнгэлдээ  бялуурсан аз жаргалтай хүмүүс бол Монголд  УИХ-ын гишүүд л байна.

 Шинэ жилээр далимдуулаад парламент энэ долоо хоногт  ажилласангүй. Олонх нь гадаадад амарч, дотооддоо байгаа нь цэвэр агаар салхи амьсгалж, өөрийгөө хайрлан цэнгүүлж яваа сурагтай. Эрхмүүд эзгүй хойгуур  УИХ-ын дарга, хуруу дарам давхар дээлтнүүд гишүүдийг орлож, хуулийн төсөл өргөн мэдүүлж нэг өдрийг өнгөрүүллээ.

Энэ долоо хоногт хуралдах байсан бүлгийн хуралдаан, ажлын хэсгийн хуралдаан, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанууд бүгд хойшилсон. Ирэх долоо хоногт  дахиад хойшилж, цагаан сар болчих вий дээ. Үнэндээ бол УИХ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсөв, 2014 оны мөнгөний бодлогыг баталснаас хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ хуулийн төсөл хэлэлцсэн тохиолдол бараг байхгүй. Ганцхан удаа гишүүдийн ирц 100 хувь бүрдэж их амжилт тогтоосон. Тэр чухал өдөр нь  Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулахтай холбоотой асуудал байсан юм.

УИХ дахь намын бүлгүүд, бие даагчид  бүгд ирцээ бүрэн бүрдүүлж, сөрөг хүчин сайдуудыг унагахыг хичээж, олонхи нь тэднийг  албан тушаалд нь үлдээхийг мөрөөдөж зуун хувь цугласан нь энэ. Тиймдээ ч аль аль талаасаа хичээл зүтгэл гарган чармайн хэлэлцсэн асуудал байлаа.

Үүнээс өөрөөр  нэг ч удаа чуулганы ирц 100 хувь хүрсэн удаагүй.  УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэж байгаа тохиолдолд гишүүдийн ирц хамгийн багадаа 39-д хүрсэн байх ёстой юм. Гэвч арван хэдэн гишүүнтэйгээр хуулийн төсөл хэлэлцэж, байнгын хороонд шилжүүлдэг тохиолдол олон.

Шинэ оны өмнөхөн УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх болоход 10-аад гишүүн оролцож, нэг гишүүн 2-3 кноп дарж байж төслийг хэлэлцэх боломжтой болгосон. Ийм маягаар өнгөрсөн долоо хоногт ажил хийсэн болж халтуурдсан эрхэм түшээд шинэ жилийг ихэд зугаатай сайхан тэмдэглэхээр хилийн дээс алхацгаасан бололтой.

Эрхмүүд харийн оронд цэнгэхээр явсан хойгуур УИХ-ын эмэгтэй гишүүд шинэ жилийн баяраар жинхэнэ цэнгэн хөгжилджээ.  “Люмино” хамтлагийн “Намайг дагаад цэнгэ” дууны аянд тааруулж үглэж байна. “Ир ир гэж Тамгын газраас шаардана, Ирц ирц гэж сонин хэвлэлээр шаагина” гэж ирээд л УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтнүүд үглэж цэнгэж дуулахдаа хошин урлагийн акулуудаас дутахгүй л гэнэ шүү. Тэд энэ 76 эх орны амьдрал, та бидний амьдрал гээд л... Баяр наадам гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн ганган эмэгтэй гишүүдийн алжаал тайлагдсан байхдаа. Ажилаа яаж хийхийг нь л харах үлдлээ. Цэнгэн хөгжилдөж эрч хүч авсан бүсгүйчүүд эх орны амьдралыг өөд нь татна л гэнэ шүү...Хурууны хээгээр  бүртгэдэг системд шилжих тухай асуудал бөөн хэрүүл болоод байсан эл асуудлыг  эмэгтэй гишүүд нь доог тохуу болгож байна. Хошин урлагынхны хийдэг үзүүлбэрийг УИХ-ын гишүүд өөрсдөө амьдруулдаг болждээ. Эх орны маань Парламент ирцээ бүрдүүлдэггүй байсан бол одоо бүр ч эвгүй болж дээ.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г(202.126.90.58) 2025 оны 03 сарын 13

Энэ их хурлын эрхмүүд таны,миний,бид бүгдийн нөгөө татвар гээч цалин дээрээс шулаад авчихдаг юмаар л гадаад дотоодоор л тэнээд байгаа юм ш дээ. Сонгуулийн хуулиа өөрссөддөө тааруулаад баталчихна, Эх орны хишиг энэ тэр гээд амыг нь таглахдаа сурцтай. Хэдэн тэрбумаар л ярина. Саяар яривал инээд нь хүрнэ. Жнь: Барилгын компанитай акулууд нь 2-3 давхар байшинг амбаар гэж ярина. 20-30 р л ярина. Бүх л салбарт эзэрхэж ноёрхоно. Ази тивийн толгой баячуудтай л ярина. Хөрөнгө оруулагчдыг хөөнө үргээнэ. Яагаад гэвэл улс орон хурдан хөгжвөл та бид 2 ын цалин өндөрсөнө. Тэр хэрээр ард түмний амьдрал дээшлэнэ. Тэгвэл эд нарын ядаж холын хамаатны зиндаанд хүрнэ. Тэгвэл бид нар өөр залуучуудад саналаа өгнө. Тэр засаг төр нь өөр бодлого баримтлаад ирэхлээр ах нарын идэж уудаг зогсоно. Зогсохоор барахгүй өмнөх өмд бандажных нь асуудал сөхөгдөнө. Дээлээ нөмрөнө. Тэгж үхэхээр тээглэж үхсэн нь дээр. Монгол ядуугаараа байвал улам л гоё. Бид ийм их хурлын хөөрхөн тарган дарга нартай ш дээ. Эмэгтэйчүүд нь квот мвот гээд ороод ирсэн чинь бүр гамшиг. Энэ тэнд очиж бүжиглэх жүжиглэхээс өөр ид шид алга. М.Энхболдоос эхлээд 20-30 жил дарга хийснээ гайхуулаад л ярина. Хамгийн эмгэнэлтэй нь бидний ойр дотны эрхэм хүмүүс маань цувраад л яваад байна даа. Тэр бол гарцаагүй энэ төрийн буруу. Жнь: Эмнэлэг эмч 2-т мөнгөө барж байна ш дээ. Олигтойхон оношлогооны аппарат ч гүй. Тэрнийх нь мөнгийг үе үеийн сайд дарга нар нь идчихдэг юм биш үү. Нэг төрөх эмнэлэг барина гээд хэдэн жил болдог юм бэ энэ утааг хар Шал дургүй хүрчихлээ муу пакууд...

1  |  0
pkxny(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

энэ их хурлыг тараая. Ийм их хурлаар яах вэ дээ. Юу ч хийхгүй, баахан луйварчид. Гадаадад олноороо аялана. Чадваргүй амьтад.

1  |  0
gnz(103.26.193.12) 2025 оны 03 сарын 13

ta nar bolildoo pizdu ta nariir xii gej songoson bolxoos xiiduul gej songoogui bxaa lalaruudaa 6nastai 1r angiin xuuxdees dor es surtxuuntai nobshnuud icheech

1  |  0
Top