Н.Энхбаярын эмчилгээний төлбөрийг төр даах ёстой

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Н.Энхбаяр 2013 оны онцлох хүн байсан. Ерөнхийлөгч төгөлдөр хуурдаад, Ерөнхий сайд ууланд төөрөөд ч ноён гутгаарын алдрыг дарж чадаагүй. Шоронд өлсгөлөн зарласан, Ерөнхийлөгчид нэр дэвших гээд бараагүй, нэг их удалгүй түүнд зориулж Сайд нарын 2-ыг шоронжсон эмнэлэг болгосон бол суллагдангуут нь буцаагаад болиулсан, өршөөлийн мутарт багтсан.

Уг нь тийм ч их дуулиан тарихаар хэргүүд эдэн дунд байхгүй ч Н.Энхбаяр угаасаа анги хүн юм билээ. Одоо тэрбээр БНСУ-д эмчлүүлж байгаа. Халхын хавтгайд савар нь хүрэхгүй газар байхгүй гэж томордог атмаануудын хажууд тэр жинхэнэ чанга гар. Монголын улстөрийн гуравдагч том хүчин МАХН-ыг л шоронгоос, гадаадаас, эмнэлгийн орон дээрээс гэх мэтээр хаанаас л бол хаанаас удирдаад байгаа хүн.

Тэгсэн харин он гарахтай зэрэгцэн мань хүн 2014 оны онцлох болох замаа засч эхлэв. Юу гэхээр экс тэргүүн хатагтай О.Цолмон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Дэлхийд ч, Монголд ч шившгээ хутгасан хүн” хэмээн зарлаж, бөөн шуугиан тарив. Дахиад л Н.Энхбаяр. О.Цолмон хатагтай Ерөнхийлөгчийн булайг “дэлгээд” зогсохгүй Н.Энхбаярын эмчилгээний зардлыг төрөөс нэхэж байгаа сурагтай.

Яагаад гэвэл Н.Энхбаяр шоронд хоригдож, лагшин чилээрхсэн нь хилс хэрэгт хутгасан монгол төрийн буруу, бүр тодруулбал Ц.Элбэгдоржийн буруу аж. МАН ч мөн үүнд хариуцлага хүлээх ёстой ба одоо эмчилгээнд гаргасан тэр их мөнгийг төр төлж барагдуулах учиртай болж таарав. Намрын чуулган, Засгийн газрын ээдрээ бүгд одоо Н.Энхбаярт дахиж дарагдана.

Ядаж байхад, МАХН-ынхан дотроо алалцаад, нэгнийгээ золигт гаргах гэж улайрцгаагаад сүйд. УИХ-ын гишүүн О.Баасанхүү сая Байнгын хорооны дарга болно гэж хошуу амаа цорвойлгоод, үүнийг дэмжээгүй дарга нар руугаа агсарч, Д.Тэрбишдагвыг намд байх ёсгүй хүн гэж ёстой л нэг түйвээсэн. Тэр ч бүү хэл, одоо “Шударга ёс” эвсэл байх уу, үгүй юу гэдэгтээ тулаад байна. Ингээд эвсэн байж УИХ-д суудалтай болсон юм байж одоо ийм ярьж байгаа эднийг яг ямар хуулиар зохицуулахаа мэдэхээ байлаа гэж МАН, АН аргаа бараад байгаа.

Н.Энхбаярын 2014 оны дуулиан ч эхлэх нь дээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(218.40.87.98) 2025 оны 03 сарын 13

Засагаабулаалдс анэлбэгдоржооро одаалгахгуйюу.Я

1  |  0
zochin(80.12.100.102) 2025 оны 03 сарын 13

Idsen mongoo nuuh gej tord shurgalah gesendee Mongoliin ard tumniig toorolduuleh gej ulairah Nambariin neriig shorootoi holih heregtei gejuu Enkhbayraa.

1  |  0
yun daah(69.143.39.211) 2025 оны 03 сарын 13

yun daah maah bolood yavchihav daa.Naadah chin shorongiin horigdol biz dee.

1  |  0
hahaha(208.107.130.2) 2025 оны 03 сарын 13

mongol ulsad avilgaliin syljeeg amjilttai zokhion baiguulj Mongol ulsiig syiryylsen gej daakh yumuu? teneg yum yarikh yumaa malnuud

1  |  0
irgen(202.55.182.82) 2025 оны 03 сарын 13

yun tur elbegdoj hyam dorj*****daana.

1  |  0
irgen(202.179.20.250) 2025 оны 03 сарын 13

tor daah ni zov

1  |  0
Zochin(103.26.194.139) 2025 оны 03 сарын 13

Yaaxaaraa tur daadiin

1  |  0
abc(188.195.20.113) 2025 оны 03 сарын 13

Muu nahu-dhor ug!

1  |  0
Top