Оны хамгийн отгон сүр дуулиантай наадам бол НАМЗХ-ноос зарладаг “Алтан сарнай” билээ.Өнгөрч буй жилийн “Алтансарнай” урьдын адил олон түмний анхааралд байв.Оны тэргүүн наадам гэж өөрсдөө өргөмжилдөг Ардын намынханы Алтан сарнай шинэ жилийн арга хэмжээ 12-р сарын 31-нд болж оны онцлох хүмүүсээ тодрууллаа. . Алтан сарнайн шагналтнууд тодорч Соёл урлагийн салбараас Монгол туургатны 100 эрхэм, Спортын салбарт сонирхогчдын боксын дэлхийн аврагын мөнгөн медалийн эзэн У.Мөнхэрдэнэ, Шинжлэх ухаан, Техникийн салбарт залуу эрдэмтэн Нацагням, Хүмүүнлэгийн салбарт Гүрсоронзон, Бизнесийн салбарт Ганбаатар, Нийгэм, улс төрийн салбарт УИХ-ын гишүүн Б.Батэрдэнэ гэсэн хүмүүс тодорлоо. Харамсалтай нь өнгөрсөн жилийн Монголын шилдэг улстөрчөөр далай даян дархан аварга, УИХ-ынгишүүнБ.Бат-Эрдэнийг шалгаруулсан нь “юу болоод өнгөрөвөө” гэдэг шиг юм болов. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь биш ялагдсан нь оны шилдэг улстөрч боллоо! За яахав МАН-ынхан заавал өөрийн намынхандаа өгөх ёстой юм бол Ц.Элбэгдоржийг хасч болно л доо. Сонгуульд ялагдсан Б.Бат-Эрдэнийг Монголын шилдэг улстөрчөөр нэрлэж байна! . Гэтэл түүний сонгуулийг удирдаж байсан Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, тэргүүтэй хүмүүс Б.Бат-Эрдэнийн өмнөөс хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорцгоосон. Харин аварга Б.Бат-Эрдэнэ хариуцлага ярихгүй шилдэг улстөрч болж дэвээд байдаг нь ямар учиртай вэ? Бүлгийн дарга Сандагийн Бямбацогт, Жадамбаагийн Энхбаяр гээд сайхан залуучууд байхад 50 гарсан хүнд залуучууд шагнал өгч байх нь арай чдээ гэж зарим нь шогширч байхад зарим нь зөв гэж дүгнэн хэрэг дээрээ сонгуульд ялсан юм чинь гэж байгаа улсууд ч байв.
Өө харж байдаг хэвлэлийнхэний сонирхлыг татсан нэг зүйл нь Шинжлэхухаан, Техникийнсалбар Нацагням нь энэ тэмцээн шудрага болдог юм байна хэмээн энэхүү арга хэмжээг тэмцээн болгож хувиргасан бол Ардын намын нарийн бичгийн дарга Булгантуяа гэдэг бүсгүй спортын салбарын оны онцлох хүн У.Мөнхэрдэнэд Алтан сарнай цомыг гардуулахдаа алтан медалийн эзэн боллоо гэж хэл халтирав.
Бас нэг сонирхолтой зүйл зугтаад явсан гэх экс генсек Занданшатар энэ арга хэмжээнд оролцож залуучуудын байгууллагын Ерөнхийлөгч нараа төлөөлж бид яваагүй шүү эргэж ирнэ ээ, эвтэй байцгаагаарай гэсэн мессежийг шидчихэв.
Саяхан Г. Занданшатар, Ж.Сүхбаатар нарыг гадаад зугтаад явсан гэх нэр усгүй мэдээлэл нэг манай нэр хүндтэй сайтаар цацагдсан. Нээрээ л АН-ыхан 2004 онд Ц.Элбэгдорж, З.Энхболдоос эхлээд сурна олуулаа гадагшаа гараад явсан одоо МАН-ыхан тэгээд л явж байгаа юм байх гэж бодож байв.
Гэтэл Алтан сарнайд Г. Занданшатар оролцож МАН-ын залуучуудын байгууллагын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Б.Оюунэрдэнэ нарыг төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, Бид нэгдэж нам улс төрийн ажлаа идэвхитэй үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн жилийн шинэ жил дээр тэрээр Шинэ онд Шинэ Ерөнхийлөгчтэй болье гэсэн мессежээр алга ташуулж байснаа санагалзсан бололтой.
Түүгээр ч үл барам хэлсэн үгэндээ Бид нэг монгол, олуулаа биш цөөхүүлээ монгол. Хоёр хөршийнхээ хүн амаас 200 биш бүр 500 гаруй дахин цөөхөн монголчууд. Цөөхөн монголчууд бие биенээ хэмлэлгүй улс орны эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж зөвийг дэмжиж эвийг эрхэмлэж ирэх 2014 ондоо ард түмэнтэйгээ ойрхон байж хөгжих ёстой. Ард түмний төлөө, ард түмэнтэйгээ хамт, ард түмнээр шийдүүлдэг ардчиллын төлөө нэгдэцгээе гэжээ.
МАН-ын зарим нь Хүрэлсүх, Оюунэрдэнэ, Занданшатар нар улс төрд эргээд идэвхжиж эхэллээ гэж байв.

Сэтгэгдэл ( 3 )
Ta nar suudlaasaa buuxlaarai ard tumen gej xutsdagaa bolij uz.
Ene odoo burxan u? Mongoldoo shine onoo temdeglelee ch gex shig. Xenii xuchind iim bolchixood MGL-oos zugataad bgaa gulug be?
энэ тэгээд Монголоос хайчих юм?